Энэ зуны хамгийн гоёмсог сүйт бүсгүйчүүд

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 08

Амьдралд тохиолдох хамгийн чухал үеүдийн нэг болох хуримын өдрөөрөө сайхан харагдахыг хүсдэггүй эмэгтэй гэж байхгүй. “ELLE” сэтгүүлээс явуулсан санал асуулгаар эдгээр олны танил бүсгүй энэ зуны хамгийн гоёмсог сүйт бүсгүйгээр шалгарчээ.

Бьянка Балти


Дэлхийн сайхан бүсгүйчүүдийн нэг болох Бьянка Балти энэ сарын эхээр хайртай залуу Мэтт Макройгийнхоо эхнэр нь болсон билээ. Тэд Калифорнид итали маягаар хуримласан юм. Сүйт бүсгүйн сонгосон “Dolce & Gabbana”-гийн даашинз нь супермоделийг жирэмсэн гэж үзэхэд хүргэсэн.

Алена Краснова


Алла Пугачевагийн ач хүү Никита Пресняковын эхнэр 20 настай. Долдугаар сарын сүүлчээр болсон энэ хуриманд Оросын шоу-бизнесийнхэн чуулсан билээ. Хурим дээр алдарт Филипп Киркоров дуулж, сүйт залуугийн ээж Кристина Орбакайте, аав Владимир Пресняков нар эхнэр, нөхрүүдтэйгээ хүрэлцэн ирсэн уг хуримын турш сүйт бүсгүй хувцсаа хэд хэдэн удаа сольжээ.

Пиппа Миддлтон


Пиппа Миддлтон эгч Кейтийгээ бодвол арай чөлөөт загварын даашинз сонгожээ. Тэрбээр Британийн алдартай дизайнеруудад хандсан байна. Хуримын ёслолд нь мэдээж эгч, Британийн ханхүүгийн эхнэр Кейт Миддлтон нөхөр, хүүхдүүдтэйгээ байсан билээ. Ойр дотныхоо 100 хүнийг гэрлэх ёслолдоо урьж, оройн хүлээн авалтад нь 200 гаруй зочин ирсэн байна.

Светлана Устинова


Оросын шилдэг жүжигчдийн нэг Светлана Устинова хуримын даашинзаа орос брэндээсээ сонгосон байна. Түүний өвөрмөц даашинз болон даруухан нөхөр Илья Стюартыг нь харахаар олон зурагчин очжээ.

Миранда Керр


Тэрбумтан Эван Шпигель модель бүсгүйг эхнэрээ болгон авахдаа зөвхөн ойр дотныхоо хүмүүсийг цуглуулан хурим хийжээ. Супермодель Миранда Керрийн сонгосон даашинзыг “Dior” урласан байна.

Виктория Сваровски


500 мянган талст оёсон 40 килограмм жинтэй маш үнэтэй хуримын даашинзыг мэдээж “Swarovski”-гийн өв залгамжлагч Виктория сонгожээ. Тэрбээр дэлхийн баячуудын нэг Вернер Мурцын эхнэр болсон юм. Сүйт бүсгүйн даашинзыг Дубайн дизайнер Майкл Синко урласан байна.

Анастасия Овечкина


Оросын алдарт хоккейчин Александр Овечкин саяхан фотомодель Анастасиятай гэрлэсэн билээ. Сүйт бүсгүй хуримын даашинзаа дотооддоо захиалж хийлгэжээ. Овечкины хуримын ёслол өргөн хүрээг хамарч, олны анхаарлыг ихээр татсан. Тэдний хуримын сэтгэл хөдөлгөм зургууд одоо ч цахим ертөнцийг байлдан дагуулсаар байна.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top