Венесуэль дээрэмчид алтны сейфийг онгойлгож чадсангүй

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 13

Венесульд үйл ажиллагаа явуулдаг, ОХУ-ын хөрөнгө оруулалттай Rusoro Mining компанид зэвсэглэсэн 20 дээрэмчин халджээ. Хэрэг компанийн алтны агуулах байдаг Эль Кальяо хотод, ням гарагийн өглөөгүүр болсон байна. Гэмт этгээдүүд захиргааны байрыг хяналтдаа аваад улмаар алт хулгайлах зорилгоор агуулахыг нээсэн байна. Даанч сейфийг онгойлгож чадаагүй тул гар хоосон зугтаж оджээ. Rusoro Mining уурхай нь өнгөрсөн онд 4.8 тонн алт олборлосон, Венесуэлийн том уурхайн нэг юм байна.    

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top