Кандагарын шоронгоос 476 хоригдол оргожээ

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 13

Афганистаны Кандагар мужийн шоронгоос 476 хоригдол оргожээ. Тэд шоронгийн доогуур хэдэн зуун метр хонгил ухаад түүгээрээ зугтан зайлсан байсан гэнэ. Шоронгийн дарга дээрхээс өөр мэдээлэл өгөөгүй аж. Дээрх үйл явдал болсны дараа Талибан хөдөлгөний удирдагч Юсуф Ахмади “Кандагараас оргосон хоригдлууд бүгд манайхан байсан” гэсэн мэдэгдлийг хийжээ. Ю.Ахмад “Тэд шоронгийн өмнө хэсгээс газар доогуур 360 метр урттай хонгил ухсан. Тэгээд оройн тоогоо өгсний дараа оргоцгоосон. Өглөө нь шоронгийн удирдлагуудын царай ямар байдалтай байсан бол гэж бодохоос инээд хүрч байна. Манайхан одоо бүгд аюулгүй газар оччихсон байгаа” хэмээн ярьсан байна. Хоригдлуудаа олноор нь алдах явдал Афганистанд үе үе гардаг юм байна. 2008 оны зургадугаар сард Кандагарын шоронд бослого гарч, 1150 хоригдол оргож байсан бөгөөд тэдний 400 гаруй нь талибууд байсан юм. Энэ үеэр 15 хянагч амь үрэгдэж байжээ.

 

С.Төгөлдөр

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
.(212.253.255.85) 2017 оны 08 сарын 13

Бузартай амьтас

0  |  0
Top