Үс засуулбал идээ ундаа элбэг олдоно

2017 оны 08 сарын 14

ЗУНЫ АДАГ УЛААГЧИН ХОНЬ САР НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ТАХИА ӨДӨР

  • Аргын тооллын: 2017.8.14, Даваа гараг
  • Билгийн тооллын: Шинийн 22
  • Наран ургах шингэх: 05.45-20.07
  • Үс засуулбал: Идээ ундаа элбэг олдоно
  • Барилдлага: Үхэх
  • Шүтэн барилдлага: Мунхрахуй
Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Сүм, суварга барих, хүүрийн газар эргэх, чуулан үймэхэд сайн. Нүд татваас эцэг эхэд аюул болох, баруун чих хангинавал эхнэртэй учрах, зүүн нь бол идээ ундаа олдох, нохой уливал гэнэт зочид ирэх болой. Энэ өдөр өндөр язгуурт хүний хэл ам болох, тагнай загатнавал их хүн ирэх, бие татвал хэрүүл тэмцэл болох, хөл татвал сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top