Тавантолгойн жолооч нар Сүхбаатарын талбайд жагсаал хийнэ

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 14

  Тавантолгойн ордоос Гашуун Сухайтын боомтоор дамжин БНХАУ-д нүүрс тээвэрлэн хүргэж 6000 гаруй автомашин бий. Тэдгээр автомашин нь Хятадын хил дээр 7 – 9 хоног саатаж байж, нүүрсээ буулгаж байна гэж жолооч нар мэдээлэл ирүүлж байна.

Олон хоног нойр хоолгүй ажиллаж, жолооч нарын хөдөлмөрийн эрхийг зөрчиж байна гэж үзэж буй юм. Хилээр саадгүй нэвтрүүлэхэд, түргэн шуурхай арга хэмжээ авч ажиллахыг жолооч нар Засгийн газарт шаардахаар Улаанбаатарт ирэхээр төлөвлөсөн байна. Тавантолгойн жолооч нар Сүхбаатарын талбайд 20-ны өдөр жагсаал хийх ажээ. БНХАУ-ын хилээр нүүрс тээвэрлэж буй Монгол жолооч нарыг хоёр эгнээгээр зорчуулж, гаалийн бүртгэл хийлгэж байгаа ба зарим тохиолдолд Оюутолгойн автомашиныг нэг эгнээгээр нь явуулдаг байна. Иймээс өдөртөө 1000 гаруй автомашин зорчдог учраас урт дараалал үүсч, жолооч нар олон хоног саатахад хүрдэг байна.

Т.Түвшин

 ZINDAA.MN 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
jalam(66.181.176.31) 2017 оны 08 сарын 14

shorgoolj uymdda

0  |  0
Humuun(202.9.43.89) 2017 оны 08 сарын 14

YE-d ehleed els,erhee hamgaal...tegehgui baij olon hun erh ashgaaraa hohirood daraa ni olon yum yarij yavah yum...zarim nuhduud uls turiin humuus turhirch bna humuusiig...

0  |  0
Humuun(202.9.43.89) 2017 оны 08 сарын 14

YE-d ehleed els,erhee hamgaal...tegehgui baij olon hun erh ashgaaraa hohirood daraa ni olon yum yarij yavah yum...zarim nuhduud uls turiin humuus turhirch bna humuusiig...

0  |  0
zochin(122.201.31.208) 2017 оны 08 сарын 14

uildvernii evlel gej henii tald uilchildeg ny medegdehgui uls terjsen baiguullaga ajlaa hiimeer baina Emch bagsh nar , ajilchin angiin erh ashgiig hamgaaljah heregtei baina. Ganbaatariinued ajillaj baisnaas uildvernii evlel duu hooloi ny ogt songogdohoo bailaa. Ajilchin chin huviaraa hedelmer erhlegchdees tsalin ajliin helsee avch chadahgui daramjluulj baina,Avsan tsalin ny haanaa ch hurehgui baina. YUnii une nemegdej baina

0  |  0
Top