Мунзуй хочит Г.Нямдорж нарыг шүүх хурал болж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 14

Нийслэлийн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд “Мунзуй” хочит Г.Нямдорж нарт холбогдох шүүх хуралдаан  хаалттай эхэлжээ. Шүүх хурал 2017 оны 07 дугаар сарын 3-ны өдөр болохоор товлогдсон ч шүүгдэгч Г.Нямдоржийн өмгөөлөгч М.Алтанцэцэг, шүүгдэгч Б.Баяржаргалын өмгөөлөгч М.Цэнгүүн нар нь хурал давхардсан шалтгаанаар хойшлогдсон. Шүүгдэгч Г.Нямдорж нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, гуравдугаар хороололд байрладаг "Rich Hill" зочид буудалд бусдыг барьцаалан мөнгө нэхэн, дээрэмдсэн төдийгүй бэлгийн дур хүслээ ёс бусаар хангахыг завдсан  үндэслэлээр саатуулагдсан. Гэвч прокуророос Г.Нямдоржийг 2016 оны аравдугаар сарын 20-нд суллаж, батлан даалтад гаргасан  ч мөн сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн хилээр ОХУ-руу нэвтрэл гэж байгаад Эрүүгийн цагдаагийн алба хаагчдад баривчлагдсан юм.

 Д.Дорж

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top