АТГ 104 хэрэгт мөрдөн байцаалт явуулж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 14

 

Авлигатай тэмцэх газраас 2017 оны 08 дугаар сарын 07-11-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 4 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 15 гомдол мэдээллийг шалгажээ.  Үүнээс 4 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан, 3 гомдол, мэдээллийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 8 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.,

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 104 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 2 эрүүгийн хэргийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 2 хэргийг хэрэг бүртгэлтийн хэрэг хаах саналтайгаар прокурорт шилжүүлсэн, одоогоор 104 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.

 Эх сурвалж:АТГ

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top