АТГ 104 хэрэгт мөрдөн байцаалт явуулав

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 14

 

Авлигатай тэмцэх газраас 2017 оны 08 дугаар сарын 07-11-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 4 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 15 гомдол мэдээллийг шалгажээ.  Үүнээс 4 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан, 3 гомдол, мэдээллийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 8 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.,

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 104 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 2 эрүүгийн хэргийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 2 хэргийг хэрэг бүртгэлтийн хэрэг хаах саналтайгаар прокурорт шилжүүлсэн, одоогоор 104 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.

Эх сурвалж: АТГ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Харж л байхаас(66.181.180.36) 2017 оны 08 сарын 14

Манай хуулийн байгууллага үнэхээр хараат бус ажиллаж чаддаг болов уу ?! Мэдээж 60 тэрбумын гэх хэрэг нэг тийш болох байх.Яагаад гэвэл иргэн Халтмаагийн Баттулгын гомдол өнөөдөөр өнгө нэмээд ерөнхийлдөгчийн гомдол болж албан тушаалын сүрээр байн байн дуудаад шахаад байгаа тул дарагдана гэж ард түмэн айхгүй байна.Харин иргэн Халтмаагийн Баттулгын үйлдсэн гэх улсын өч төчнөөн тэрбум мөнгийг сахинд хийсэгсэн гэх сонгуулийн үеэр тараах гэж явсан гэрч, баримттай хэрэг нь ерөнхийлөгч гэх эрхэм хүндтэй албан тушаалын сүрд дарагдаад замхардаг юм болов уу

0  |  0
Huul (66.181.180.36) 2017 оны 08 сарын 14

Мэдээж 60 тэрбумын хэрэг орсон. Үүнээс гадна Төмөр замын хэрэг, Чингэс,самуурай бондын хэргүүд мөн сонгуулийн үер баримт нотолгоотойгоо баригдсан мөнгөний гэх хэргүүд орсон болов уу? Эсвэл резидсэн үү?!

0  |  0
Top