Чернобыль эргэн нээгдэх нь

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 15

Чернобылийн цахилгаан станцын сэргээн босголтыг эрчимжүүлэх асуудлыг Украин улс гарган тавьж эхэллээ. Укрианы Ерөнхийлөгч хамгийн цаад хугацаа гэхэд л 10 жилийн дараа Чернобыльд хүмүүс дахин суурьшиж эхэлнэ гэдэгт эргэлзэхгүй байгаагаа хэлсэн явдал цөмийн гамшигт нэрвэгдэн зовж байгаа иргэдэд жаахан ч гэсэн урам өгсөн явдал болсон юм. Учир нь орон гэрээсээ хөөгдсөн иргэд сэргээн босголт хийгдсэний дараа эргэн суурших боломж нээгдэж байгаа юм.   

Цөмийн гамшигт нэрвэгдсэн Чернобыль орчмын газрыг био түлшний түүхий эдээр сэргээх боломжтой гэж Белоруссийн судлаачид үзжээ. Цацраг идэвхт туяанаас багагүй хохирол амссан тус улсын албаныхны тооцоогоор, хордсон хөрсийг био түлшний түүхий эд тарьж ургуулахад ашиглавал олон зуу биш хэдхэн арван жилийн дотор эрүүлжиж хүнсний бүтээгдэхүүн ургуулахад тохиромжтой болно. Белоруссийн албаныхантай хамтарч судалгаа хийж буй Ирландын эрдэмтдийн тооцоогоор 700 сая литр био түлшний түүхий эдийг цацраг идэвхт туяанд хордсон хөрсөнд тарьж ургуулахад 500 сая ам.доллар шаардлагатай.

Белоруссийн зүүн өмнөд хэсгийн 40 мянган хавтгай дөрвөлжин км талбай Чернобылийн гамшигт нэрвэгдсэн бөгөөд уг бүсэд био түлшний түүхий эд тариалах ажил хөрс эрүүлжих явцыг түргэсгэвэл белорусс, ирланд эрдэмтэд төслөө Украинд хэрэгжүүлэх гэнэ. Чернобыль орчмын газрыг сэргээх ажил энэ онд эхэлнэ.

 

С.Төгөлдөр

WWW.ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(182.172.116.76) 2017 оны 08 сарын 15

сайхан мэдээ байна. Амжилт үргэлж сайхан мэдээгээр биднийгээ урамшуулж байгаарай

0  |  0
Top