Гэмт хэргийн шинжтэй 53 үйлдлийг шалгаж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 15

Улаанбаатар хотын хэмжээнд наймдугаар сарын 14-ны өдрийн 05:00 цагаас наймдугаар сарын 15-ны өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас  Нийт 1866 мэдээлэл шалгагдсанаас, гэмт хэргийн 70, зөрчлийн 1452, согтуугийн 379, зам тээврийн  ослын 344, мэдээллээс гэмт хэргийн шинжтэй 53-н үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна. Энэ талаар Цагдаагийн Ерөнхий газраас мэдээллээ.

Хэргүүдийг тодруулбал:

Орхон  аймаг: Баян-Өндөр сум Цагаанчулуут  багийн нутаг дэвсгэрт байрлах үерийн даланд нэг хүн амиа алджээ. Тэрээр тус сумын харъяат  48 настай эрэгтэй байсан аж. Талийгаач хүчтэй аадар бороо, мөндөр орсны улмаас үер даланд нас барсан гэх мэдээллийг наймдугаар сарын 14-ний 17:30-д авч шалгаж байна.

 

БЗД-14. “Нарантуул” ОУХТөвийн өргөтгөлийн зогсоолд байсан автомашинд хулгайч орсон байна” гэсэн дуудлага ирсэн. Тум мэдээлэлийг наймдугаар сарын 14-нд авч шалгахад: СХД-31 хороонд суудаг 29 настай эрэгтэй Н нь  “Bongo” автомашины хаалга онгорхой байлгаж байжээ. Энэ үед БЗД-22 хороонд суух О гэх 39 настай эрэгтэй цүнхтэй 2,530,000 төгрөгийг хулгайлсныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлсэн. Одоогоор цуг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.

 

СБД-8  “Оргил зоогийн газрын гадаа гар утсаа алдчихлаа” гэсэн  дуудлага иржээ. Мэдээллийн дагуу наймдугаар сарын 14-нд авч шалгахад: СХД-13 хороонд суух Ц гэх 17 настай эмэгтэйн халааснаас iphone-6 гар утсыг хулгайлжээ. Тус хэргийг БГД-22 хороонд суух Г гэх 25 настай эрэгтэй үйлдсэн болохыг илрүүлжээ. Одоогоор энэхүү хэрэг дээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгалт явуулан, ажиллаж байна.

 

ЧД-16. Согоотын ... тоотод наймдугаар сарын 14-ний 12:00-13:00 цагийн хооронд MNBC хүлээн авагч алджээ. Уг мэдээллийг тус тоотод суух иргэн 47 настай эрэгтэй Б нь 08-р сарын 14-ний 13:15-д өргөдөл бичиж өгчээ.  Ийнхүү цагдаагийн алба хаагчид шалгахад ЧД-16 хороонд суух 45 настай эмэгтэй О нь хулгайлсныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлсэн. Одоогоор уг хэрэг дээр Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна. 

Ц. Сугар 

Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top