Ахлах сургуулийн охинтой зүй бус харьцсан этгээдийг баривчилжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 15

Японы Кумамото хотын цагдаа нар 30 настай эрэгтэйг баривчилжээ. Түүнийг ахлах сургуулийн охинд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт буруутгаж байгаа юм.

Тус хотын цагдаагийн газрын мэдээлж буйгаар, “Сэжигтэн Шиняа Цукамото нь нэгэн байгууллагын менежерийн ажил эрхэлдэг. Тэрбээр гэмт хэрэг үйлдэхдээ согтууруулах ундаа хэрэглэсэн” гэжээ. Уг хэргийн талаар мэдээлэл энэ сарын 13-ний шөнө хоёр цагт цагдаагийн байгууллагад иржээ. Ийнхүү мэдээллийн дагуу цагдаа нар хэрэг гарсан зочид буудалд очсон талаар “Fuji TV” мэдээллээ.

Харин өчигдөр тус хотын цагдаагийн газраас сэжигтнийг хохирогчтой хамт байсан талаар мэдээлжээ. Хэргийн талаар тодруулбал, “Сэжигтэн хохирогч охинд архи уулгасан. Дараа нь түүнийг согтож, мансуурсны дараа зочид буудал руу авч явснаар гэмт хэрэг үйлдсэн” талаар “Japan Today” өнөөдөр мэдээллээ.

Д.Галаа

Zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top