Автобусын 7 чиглэлд өөрчлөлт орлоо

2017 оны 08 сарын 15

Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг бууруулах зорилгоор Энхтайваны өргөн чөлөө, баруун 4 замаас зүүн 4 замын уулзвар хүртэлх авто замд зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гарсан. Үүнтэй холбоотойгоор нийтийн тээврийн үйлчилгээнд өөрчлөлт орох талаар нийслэлийн Тээврийн газраас мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Тээврийн газрын орлогч дарга Х.Булгаагийн танилцуулснаар зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэрийг үндэслэн 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс буюу маргаашнаас эхлэн нийтийн тээврийн үйлчилгээний 7 чиглэлд өөрчлөлт орох юм байна. Үүнд:

  • Ч:7 “Нисэх-Төв номын сан-7 буудал-Зунжин”
  • Ч:28 “Сэлх-7 буудал-Цэцэг төв”
  • Ч:30б “Жанжин клуб-Дамдинсүрэнгийн гудамж-Цэцэг төв-МУБИС”
  • Ч:34 “Шархад-Сансар-Ард кино театр-ТЭЦ3”
  • Ч:53 “Яармаг-Цэцэг төв-МУБИС”
  • Ч:55 “Зайсан-Дэнжийн мянга-Зам гүүрийн авто бааз-Согоотын гудамж”
  • Ч:63 “Хан хиллс-Ривер гарден-Баянмонгол хороолол-Цэцэг төв-МУБИС”

Дээрх өөрчлөлтийн талаар болон нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 323176, 326352 дугаарын утсаар авах юм гэж  Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(150.129.140.217) 2017 оны 08 сарын 15

Энканто оргилоос шутис руу автобус явуулаачээ.буудал бгаа шүү дээ

0  |  0
Зочин (66.181.188.67) 2017 оны 08 сарын 15

Мэдсээр байж ажлаасаа 40 минут хоцорлоо. Хан Хилс-г Спортын ордны баруун талд ирэх байх гэж бодоод утаснаасаа аппликешнээрээ хараад за ирж бн сууна даа гэж байтал ирдэггүй. Гайхаад дахиад харахаар хүүхдийн парк руу явчихсан харагдаад байдаг . 3 автобус ийм маягаар өнгөөрөөсөн шүү. Сүүлдээ дээрх утсаар лавлаж МУИС-2-н урд зогсоод Спортын ордон хүрэлгүй эргэж байгааг мэдсэн. Төөрсөн хүн их бн лээ. Баянмонгол руу төвөөсөө ирэх автобусыг нэммээр бн. Их хүлээлгэдэг 63.

0  |  0
Top