Гэмт хэргийн улмаас иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад 224 тэрбум төгрөгийн хохирол учирчээ

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 15

Үндэсний статистикийн хорооноос 2017 оны эхний 7 сарын гэмт хэргийн үзүүлэлтийг тодорхойлжээ. Улсын хэмжээнд энэ оны эхний долоон сард 15.8 мянган гэмт хэрэг гарсан нь өмнөх оны мөн үеэс 1.1 мянга буюу 6.7 хувиар буурсан үзүүлэлт юм байна. Тодруулбал, хулгайн гэмт хэрэг 697-гоор, хүний эрүүл мэнд, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 436-гаар, залилан мэхлэх гэмт хэрэг 121-ээр буурчээ. Гэмт хэргийн улмаас иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад 244 тэрбум төгрөгийн хохирол учирсан бол 62.7 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ. Гэмт халдлагад өртөж хохирсон 21.6 мянган иргэний  4.1 хувь нь хүүхэд байна.

Д.Дорж

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top