Мунзуй хочит Г.Нямдорж нарт холбогдох шүүх хурал завсарлалаа

2017 оны 08 сарын 15

Мунзуй хочит Г.Нямдорж нарт холбогдох шүүх хуралдаан Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр эхэлсэн. Хуралдаан өнөөдөр 08:30 цагаас үргэлжиллээ.

Одоогоор шүүх хуралдаан 30 минутын хугацаагаар түр завсарлаад байна.

Тодруулбал, гэм буруугийн шүүх хуралдаанаас Ч.Нямдаваа М.Дондовсамбуу Б.Баяржаргал О.Баттуяа С.Сандуйжав нарын 5 хүнийг гэм буруугүй гэж үзэж цагаатгажээ. Харин Г.Нямдорж С.Мөнхбат нарыг гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг үргэлжлүүлэн хэрэлцэж буй. Дээрх 2 шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс хохирол төлбөр төлөх асуудлаар хохирогчтой ярилцах хүсэлт гаргаснаар ийн түр завсарлаад байна.

Д.Тамир

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top