Монгол хүмүүсийн авч байгаа цалин бензиний үнэтэйгээ авцалдахгүй байна

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 15

2016 онд амьдрахад өртөг өндөртэй орнуудыг эрэмбэлэхэд манай улс 102-т бичигдэж байсан юм. Тухайлбал, Улаанбаатарт худалдаалагдаж байгаа хүнсний бүтээгдэхүүний үнэ Нью-Йоркт худалдаалагдаж байгаа хүнсний бүтээгдэхүүнтэй ижил үнэтэй болох нь судалгаагаар тогтоогдсон байдаг. Тэгвэл Улаанбаатарт худалдаалагдаж байгаа нэг литр бензиний үнэ бусад орныхтой нээг их зөрөхгүй байна. Тодруулбал, нэг литр бензиний үнэ АНУ-д 2000, Японд 2406, Монголд 1850 төгрөгний үнэтэй байх аж.

Бензиний үнэ ийнхүү хэлбэлзэж байгаа ч иргэдийнх нь авдаг цалин тэнгэр, газар шиг зөрүүтэй байна гэхэд хилсдэхгүй. АНУ-д цалин багадаа $2500, Японд $3000, Монголд $300 байгаа юм. Манайх бензинээ импортоор авдаг болохоор үнэ өсөх нь мэдээжийн хэрэг. Томоохон зах зээлүүдийн хажууд жижиглэнгээр авч байгаагаас ялгаагүй. Гэвч авч байгаа цалин нь хэрэглээнийхээ бүтээгдэхүүний үнэд арай ядан хүрч байна

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(122.201.31.208) 2017 оны 08 сарын 15

hezeeneeseeavdag tsalin hereglee hoyor nyavtsalddaggui, yaj amdardag yumbol. arai bugd hulgai hiideggui baikh,gehdee unendee estoiguriidegard tumen shuu dee. Mongolchuudhezeech house nehej Mersedes benzneheegui ard tumen, zugeer neg zulgendeeree taigeree bariad taivan amdrahsangedeg ard tumen dee, terniig ny heden luivarchin ger buluud ikh dalimduulj baina daa

0  |  0
Top