Монголын нэг өрхийн сарын дундаж орлого 926,4 мянган төгрөг

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 15

Өрхийн нийгэм, эдийн засгийн 2017 оны хоёрдугаар улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 926,4 мянган төгрөг болж өмнөх оны мөн үеэс 52.0 /6.0  хувь/ мянган төгрөгөөр өссөн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого өсөхөд цалин хөлсний орлого 23,3  /4.8  хувь/ мянган төгрөг, тэтгэвэр тэтгэмжийн орлого 23,9  /14.9  хувь/ мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 2017 оны хоёрдугаар улиралд 1.0 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 53.1  /5.6  хувь/ мянган төгрөгөөр өссөн байна.
Нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага өсөхөд хүнсний бус бараа, үйлчилгээний болон бусад зарлага 45.3  /6.4  хувь/ мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн талаар албаны эх сурвалж мэдээлсэн байна.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.160.23) 2017 оны 08 сарын 16

Худлаа судалгаа байна

0  |  0
Сбсб(202.21.107.17) 2017 оны 08 сарын 15

Үнэнд нийцэхгүй зөвхөн улс төрсөн аясыг дагаж ард түмнийг хуурсан судалгаа гаргахаа болимоор байна.

0  |  0
Зочин(203.91.115.36) 2017 оны 08 сарын 15

Худлаа судалгаа байна. Үнэнд нийцэхгүй ш дээ.

0  |  0
Olloo(202.70.46.207) 2017 оны 08 сарын 15

Mongon zarlaga nemegdsen gedeg ni awj bui hereglee osson bus enfliatsaas l bolj bgan shde gawya baiguulsan bolj tarhi ugaah yah we

0  |  0
Top