Прокурор, ажилтнуудад шагнал гардууллаа

2017 оны 08 сарын 15

 

Прокурорын байгууллагын түүхт 87 жилийн ой, "Прокурорын албаны өдөр”-ийг тохиолдуулан  Нийслэлийн прокурорын газарт өчигдөр эрхэлсэн ажилдаа идэвхи, зүтгэл гарган ажиллаж байгаа прокурор, ажилтнуудад шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо.

Тухайлбал:

Нийслэлийн прокурорын газрын өргөмжлөлөөр -Сүхбаатар дүүргийн прокурорын газрын нярав Б.Азжаргал;

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын хүндэт тэмдгээр -Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ш.Нямдорж, Ц.Алдархишиг;

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын хүндэт үнэмлэхээр – Багануур дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Бүрэнжаргал, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Р.Батнасан;

Монголын залуучуудын холбооны "Тэргүүний залуу” медалиар – Нийслэлийн прокурорын газрын туслах ажилтан – Б.Гүнсэл;

Монголын залуучуудын холбооны "Тэргүүний залуу хуульч” медалиар - Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дашмаа, Нийслэлийн прокурорын газрын туслах ажилтан Б.Оюунцэцэг, Баянгол дүүргийн прокурорын газрын туслах ажилтан М.Цэндмаа, Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын туслах ажилтан Б.Бямбасүрэн, Хан-Уул дүүргийн прокурорын газрын туслах ажилтан Э.Намуун нарыг тус тус шагнаж урамшуулсан байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top