”Аlive max” компанийн 3 жилийн ой ёслол төгөлдөр боллоо

2017 оны 08 сарын 15

Дэлхийн шилдэг зуун эрдэмтний нэг болох  Австралийн эрдэмтэн , Харвардын их сургуулийн биологич, нобелийн шагналт Дэвид Эндрю Синклерийн бүтээл "Alive max" компанийн 100%-ийн ургамлын гаралтай бүтээгдэхүүн Монгол улсад хэрэглэгчдэдээ хүрээд гурван жилийг үджээ. Энэ хугацаанд ололт амжилтаар дүүрэн байсан "Аlive max" компанийн хамт олон гурван жилийн ойгоо улаан хивсний ёслолоор эхлүүллээ. Тус үйл ажиллагаанд 1000 гаруй хүн оролцсон юм.

"Аlive max" компанийн захирал С.Саруул:

Өнөөдөр манай компанийн гурван жилийн ой болж байна. Энэ өдөр “Alive max” компанийн Азийн хэмжээний анхны олон улсын улаан хивсний ёслол болж байгаагаараа онцлогтой. Энэхүү үйл ажиллагаа нь нийт ажилчдынхаа үр дүнгийн баярыг хамтдаа тэмдэглэн, шагнан урамшуулах ёслолын ажиллагаа юм. Өнөөдрийн үй ажиллагаа анхных гэхэд маш амжилттай сайхан болж байна.

Өнөөдөр 1000 хүн ажлын ололт амжилтаа үнэлэн дүгнэж баярлахаар ирсэн байна.

Тийм ээ. Энэ бүх хүмүүс “Alive max” компанийн түүхийг бичилцэж яваа. Хамт олондоо компанийнхаа зүгээс ажлын амжилт хүсэж байна. Та нар гурван жилийн хугацаанд үнэхээр амжилттай ажиллаж өндөр үр дүнг үзүүлж чадсан чадварлаг хамт олон. Би та нараараа бахархаж байна. Өнөөдөр бол “Alive max” компанийг сонгосон бүх хүмүүсийн баярын өдөр юм шүү.

Гурван жилийн ажлын ололт амжилтыг хэрхэн дүгнэж байна вэ?

Гурван жилийн хугацаанд хамт олон маань эрүүл мэндээ бодож ажилладаг байсан бол өнөөдөр санхүүгийн эрх чөлөөнд хүрэхийн төлөө шаргуу ажиллаж түүндээ хүрч чадсан байна. Олон Монгол хүмүүсийн амьдрал дээшилж бодит үр дүнд хүрсэн байгааг харах үнэхээр сайхан байна. Энэ бол маш том бахархал. Өнөөдөр бид хүмүүсийг эрүүл болгож, шинэ үеийн зөв бизнес хийж байгаадаа таатай байна. Үүнээс ч их амжилт биднийг хүлээж байгаа. Түүнд хүрэхийн төлөө хичээх л үлдлээ. Манай компанийн нэр бол Alive max буюу төгс амьдрал. Нэр шигээ сайхан амьдралд хүрэхэд их ойртсон байна гэж харж байна.

Цаашдаа ямар зорилготой байна вэ?

Монгол улсаа Азийн шууд худалдааны бизнесийн салбарт номер нэг болгох. Түүний төлөө хөдөлмөрлөх зорилготой байна.  

“Аlive max” олон улсын улаан хивсний ёслолын үеэр олны танил эрхмүүд, урлаг соёлын одууд, ОХУ, Казахстан улсаас зочид төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байлаа. 

Тэд бүгд дуу нэгтэйгээр Alive max компанийн шидэт цацлагийг сонгосон гэдгээ хэлсэн юм. Үүгээр барахгүй өөрийн бодит үр дүнгээсээ бидэнтэй хуваалцлаа. 


 

Дуучин Ч.Уранхолбоо:

Өнөөдрийн олон улсын улаан хивсний ёслол нь Монголд анх удаа зохион байгуулагдаж байгаа гэж бодож байна. Мөн шууд худалдааны бизнес гэдэг утгаараа удирдаж буй хүмүүс нь гишүүддээ тухайлсан сэтгэлийг гаргадаг онцлогтой. Тэд бүх ажилчдынхаа зүрх сэтгэлийг хөглөж, хүсэл тэмүүллийг дэмжиж аж амьдарлыг нь сайжрахад тусалдаг, бодитой үр дүнг үзүүлж чаддаг. “Аlive max” компанийн үр дүнгийн тухайд бол үнэхээр сайн.

Та яагаад Alive max-ийн бүтээгдэхүүнийг сонгосон бэ?

Яагаад гэвэл анхны хүүхдээ төрүүлсний дараа хатиг гэх өвчин намайг маш их  шаналгаж байсан. Өвчнөөсөө хэрхэн бүр мөсөн салах вэ гэж эрэл хайгуул хийсний үр дүнд Alive max компанийн цус цэвэршүүлдэг бүтээгдэхүүнийг сонгосон. Энэхүү бүтээгдэхүүн миний бүх хүслийг биелүүлж богино хугацаанд хатгийг маань эдгээж өгсөн. Нэг хоногийн дотор өвчнөөсөө салахад би үнэхээр гайхаж байлаа. Маш олон найз нөхөд гэр бүлийнхэн дээрээ туршиж үзээд үр дүнг нь хараад гайхамшигтай бүтээгдэхүүн гэдгийг мэдэрсэн юм. Хуруу шилний хэмжээтэй энэхүү жимсний охьд хүний амьдралыг өөрчлөх эрч хүч байна гэдгийг олж мэдсэн дээ.

Нийт хамт олондоо хандаж юу гэж хэлмээр байна?

Тууштай хүнийг бурхан шагнадаг гэдэг. Эхлүүлсэн зүйлээ дуустал нь хамт байгаарай. Энэ компани Монголд маш том нөлөөллийг бий болгож чадсан. Эрүүл мэнд болон хувь хүний эрх чөлөө гэдэг зүйлийг авчирч чадсан.  Энэ гайхамшигтай бүтээгдэхүүнийг сонгож үргэлж хамт байгаарай гэж хэлмээр байна.

Казахстан улс дах “Alive max” компанийн захирал Гулайн Алдарбергенова:

Сайн байна уу? Та өөрийн сэтгэгдлээсээ бидэнтэй хуваалцаач?

Сайн байна уу?  Би Казахстан улс дах “Alive max” компанийн ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэдэг. Өнөөдөр үнэхээр гайхамшигтай өдөр байна. Монголын “Alive max” компанийн хамт олноор бахархаж, амжилтыг нь тэмдэглэн баярлаж цэнгэсэн таатай үдэш болж байна. Өнөөдөр энд байгаа бүх хүмүүс зөв сонголт хийж, хэрэгтэй өдрөө, хэрэгтэй цагтаа хүрэлцэн ирсэн байна гэж бодож байна. Би Монгол хүмүүсийг гайхамшигтай ер бусын хүмүүс гэж үздэг. “Alive max” компани үүссэнээс хойш 11 жил өнгөрсөн байна. Гэтэл Монгол Улс богино хугацаанд 11 жилийн ажлыг хийсэн мэт үр дүнтэй ажиллаж чаджээ.  Та бүхэндээ илүү их амжилтыг хүсэн ерөөж, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье.

Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр “Toyoto prius 20” , "Toyoto Harrier" автомашин, Iphone6, S8 гар утас, дөрвөн ширхэг эмэгтэй монетон хослол зэргүүдийн азтаныг тодруулж шагналыг гардуулсан юм.

Мөн хариуцсан ажилдаа амжилт гаргасан лидерүүдэд компанийн зүгээс  монел 32 инчийн өнгөт телевизор 20 ширхэг , Булган шуба 8 ширхэг, 10,000 доллараар 7 хүнийг шагнаж урамшууллаа. Ийнхүү "Alive max" компанийн 1000 гаруй ажилчид гурван жилийн ойгоо амжилт бүтээлээр дүүрэн тэмдэглэн өнгөрүүллээ. 

Бэлтгэсэн: А.Тэмүүл

Үйл ажиллагааны фото зургууд

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top