657 арлыг газрын зурагт тэмдэглэлээ

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 16

Эрдэмтэд өнөөг хүртэл байрлалыг нь тогтоогоогүй байсан 657 шинэ арлыг газрын зурагт шинээр оруулжээ. АНУ-ын Дьюк их сургуулийн эрдэмтэд нээлт хийсэн талаар өгүүлсэн Journal of Coastal Research сэтгүүлийн өгүүллийг эх сурвалж болгон Discovery News энэ талаар мэдээлсэн байна.

Хиймэл дагуулын сүүлийн мэдээлэл болон газрын зургуудын харьцуулалтыг хийгээд 600 гаруй арлыг тэмдэглээгүй орхигдуулсныг мэдсэн байв. Одоо мэргэжилтнүүдэд нийт 2149 арлын мэдээлэл байгаа бөгөөд тэдний нийт урт нь 21 мянга гаруй км болж байгаа аж. Олонх нь далайн давлагаан ба цаг уурын нөхцөлөөс хүчтэй хувиран өөрчлөгдөж байна. Тийм арлууд нь элс болон тундасын чулууллагаас бүрэлдэн Антарктидаас бусад тивийн эрэг орчимд урт нарийхан цуврал маягаар гарч ирдэг аж.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top