М.Найданхүү: МАН-ыг сэхээтнүүд удирдаж байсан. Гэтэл албан тушаалын хэрэг муухай харагдуулж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 16

Өнөөдөр МАН-ын гишүүд дэмжигчдийн “Цэгцрэх” хөдөлгөөнөөс  намын удирдлагуудад дотоод асуудлаа яаралтай цэгцэлж төрийн ажлыг чирэгдэлгүй явуулахад анхаарал хандуулахыг шаардаж хэвлэлийн хурлыг хийлээ.

Тус хурлаар дэмжигчид өөрсдийн үзэл бодлоо илэрхийллээ. "2016 оны УИХ-ын сонгуулиар МАН олонхи болж ялалт байгуулсан. Тухайн үед нэг грамм алт, валютын нөөцгүй төрийг МАН хүлээж авсан. Энэ хүндрэлтэй үед эдийн засгийн чиг хандлагыг тодорхойлж, цочрол хямралаас гаргах хариуцлагатай үүргийг хүлээсэн гэхэд болно. Засгийн газрын өндөр хүүтэй зээлийг бага хүүтэй зээлээр солих, хугацаа дуусч байгаа зээлийг сунгах гэх мэт арга хэмжээг авч эдийн засгийн цочрол хямралаас гаргасан юм. Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш МАН-ын удирдлага дотор янз бүрийн үл ойлголцол үүссэн. Үүнтэй холбоотойгоор МАН-ын Их хурал хуралдаж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна. Улмаар МАН-аас болж төрийн ажил цалгардаж болзошгүй бөгөөд МАН дотоод асуудлаа яаралтай цэгцлэх шаардлагатай байгаа юм. Мөн нам бүлэглэлийн дотор фракц үүсгэж, эв нэгдлийг алдагдуулах, өөрсдийн шатрын хүүгээ хэвлэлийн хурал руу ээлжлэн илгээж, бие биенийгээ хардуулж байгаа нь хэн нэгэний идэш болох вий. Үүнд намын гишүүд бид эгдүүцэж байна. Нөгөө талаас яаралтай шийдвэрт хайнга хандаж, ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр нийгэм эдийн засгийн бодлогын алдаа гаргаж, буруу ажилласан. Тухайлбал, томилгоо, 60 тэрбумын асуудалтай хариуцлага тооцохыг хойшлуулж орхигдуулсан. Энэ асуудлыг шийдсэнээр 2020 оны сонгуульд ялалт байгуулах, эдийн засгийн хүндрэл, их хэмжээний гадаад өрнөөс чөлөөлөх үндэс болох юм" гэв

МАН-ын гишүүн М.Найданхүү "Манай МАН үеийн үед сэхээтнүүдээр удирдуулж байсан. Гэтэл сүүлийн үед нам доторх албан тушаал, хоорондын зөрчлөөс болж олон нийтэд МАН их муухай байдлаар харагдаж байна. МАН өнөөдөр Монголын нийгмийг манлайлах хөгжүүлэх үүрэгтэй нам юм. Гэтэл албан тушаалаас болж бие биенээ харлуулж, гүтгэн доромжлох, захиалгат мэдээ гаргаж байгаа нь олон мянган сэхээтэн дэмжигчдийнхээ сэтгэлийг зовоож байна. Бидний энэхүү "Цэгцрэх" хөдөлгөөн нь 2016 оны сонгуулийн өмнө байгуулагдсан. Цэгцрүүлэх гэдэг нь МАН-ыг төлөвшүүлэх, тогтворжуулах, төгөлдөржүүлэх зорилготой. Тухайлбал, Скандинавын хөгжлийн загварыг сурталчлах юм. Бид намынхаа удирдлагуудад албан тушаалын асуудлаа зогсоож, намынхаа бодлогод анхаарах хэрэгтэйг анхааруулмаар байна" гэв.

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(43.228.131.206) 2017 оны 08 сарын 16

дараагийн сонгуульд ялах тухайгаа л ярихаас биш энэ улс төрийг яаж цэвэр болгох вэ, улс орноо яаж өөд нь татах вэ гэж огт ярихгүй юм аа. Та нар намынхаа удирдлагыг авч, засаг төрөө солилоо гээд дараагийн ээлж нь хоолтойгоо залгах болохоос улс оронд, жирийн иргэд юу ч юу ч наалдахгүй. Учир нь нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөггүй биз дээ.

0  |  0
zochin(43.242.243.175) 2017 оны 08 сарын 16

uursdiiguu bas sekheetnuud gechikheji ee , gr altny nuutsguy khuleeji awsan geed yu khutsaad baynaa

0  |  0
Top