МАН: УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАНДЛАГААС НАМЫН ХЭТИЙН ТӨЛӨВ ХАМААРНА

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 16

Өнөөдөр МАН-ын Удирдах Зөвлөл хуралдана. Энэ хурлаараа намын төдийгүй улс орон даяар үүсээд байгаа улс төрийн нөхцөл байдлаа дүгнэж намын бага хурлаа яаралтай хуралдуулах байх гэж олон гишүүд хүлээж байна. Тэгээд ч цаашид удаан хүлээх боломжгүй цаг үеийн шахалт шаардлагаа мэдэрч, Бага хурлаа хуралдуулж, Их хурлын товоо тогтоохгүй бол нөхцөл байдал эвгүйтсэн нь нэгэнт тодорхой болоод байна. Өдгөө тогоон дотроо л хагардаг МАН-ын хэрүүл тогооноосоо хальж, хашаан дотроо үргэлжилж, эцэс сүүлдээ гудманд гарч олны дунд шившиг болон амны зугаа болж эхэллээ.

Олон олон асуудлууд нь ар араасаа хөвөрч байгааг анхаарахгүй ажрахгүй алгуурч суух "Мулгуу ухаан" МАН-ын Удирдах зөвлөлд арай байхгүй байгаа гэдэгт намын олон мянган гишүүд итгэж байна. Хэрвээ энэ удаагийн хурлаар тоймтой асуудал шийдэгдээгүй тохиолдолд нам дотор үүсээд байгаа хөдөлгөөнүүд дараагийн шатны алхамаа хийхээ мэдэгдээд байгаа билээ. МАН дотор бугшсан "Идээ бээр"-ийг шахаж, цэвэрлэх нь тус намын гишүүдийн үүрэг мөн үү гэвэл, мөн. Гагцхүү энэ бүхнийг хэн, хэзээ, хэрхэн хийх нь цаг хугацааны л асуудал болоод байгаа юм. Хамгийн гол нь МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд энэ бүхэнд ямар байр сууринаас хандахаас ихээхэн зүйл шалтгаална. Хандлага бүхнийг тодорхойлно гэсэн мэргэн үгийг МАН-ын Удирдах зөвлөлийнхөн эрх биш мэдэх биз ээ.

С.Баяр

Эх сурвалж: ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top