Багш нар Засгийн газарт шаардлага хүргүүлнэ

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 17

 Багш, ажилчдын төлөөллөөс бүрдсэн "Багшийн цалинг нэмэгдүүлэх" түр хороо байгуулагджээ. Тус хорооныхон Засгийн газарт шаардлага хүргүүлэхээр болсон байна.

Сүүлийн жилүүдэд багш, ажилчдын цалинг нэмэгдүүлэх ямар нэгэн арга хэмжээ аваагүй, Мэргэжлийн Засгийн газарт ч энэ асуудалд хойрог хандаж байгаа гэж үзэж буй юм. Иймд ирэх оны төсөвт багш нарын цалинг тодорхой хувиар нэмэгдүүлэхээр тусгаж өгөхийг шаардаж буй ажээ. "Багшийн цалинг нэмэгдүүлэх" түр хорооныхон MN Мэдээллийн төвд мэдээлэл хийж Засгийн газар болон холбогдох байгууллагуудад шаардлага хүргүүлэх юм байна.  

Т.Түвшин 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top