Шувуу хооллож буй Трампын хөшөөг нээв

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 17

Нью-Йорк хотод АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп жиргээгээрээ шувуу хооллож байгааг дүрсэлсэн хөшөөний нээлт болжээ. Манхэттенд байрлуулсан энэ хөшөө нь Ерөнхийлөгч жигнэмэг хэлбэрийн жиргээгээр шувуу хооллон сууж байгааг дүрсэлсэн байна.

“Энэ бүтээлээрээ Трампыг дэмжсэн ч үгүй, муулсан ч үгүй. Зүгээр л намайг түүний жиргээнүүд гайхшруулдаг. Хүмүүсийг тэгж гайхшруулж байгаа нь урлаг гэлтэй” гэж хөшөөг зохион бүтээсэн Алекс Гардега ярьжээ.

Өмнө нь, энэ сарын 10-нд Цагаан ордоны ойролцоо үсийг нь Трампынх шиг зассан маш том шувууны хөшөө тавигджээ.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top