“Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагаас “Гамшигт тэсвэртэй Улаанбаатар” төслийн хүрээнд зорилтот хороод болон нийслэлийн төр захиргааны дөрвөн байгууллагын гадна  талд “Гамшгийн үед түр цугларах цэг”-ийн тэмдгийг байрлуулж эхэллээ.

Түр цугларах цэгийн тэмдгийг Хан-Уул дүүргийн 12 дугаар, Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны байрны гадна байрлуулаад байна.

Мөн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 17 дугаар, Баянзүрх дүүргийн 19 дүгээр, Налайх дүүргийн 5 дугаар, Багахангай дүүргийн 2 дугаар, Багануур дүүргийн 5 дугаар хороод болон нийслэлийн Эрүүл мэндийн газар, Боловсрол соёлын газар, Хүүхэд гэр бүл, хөгжлийн газар, Нийслэлийн Онцгой байдлын газрын байрны гадна аюулгүй талбайд байрлуулах юм.

“Дэлхийн зөн Монгол” ОУБ-аас олон улсын стандартад нийцүүлэн гаргасан зургаар “Алтан бэрх” ХХК  уг тэмдгийг үйлдвэрлэсэн байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.