Н.Наранбаатар: ”Цагаан хад”-ны боомтыг хааснаар 10 гаруй мянган хүний ажил амьдрал хүндэрнэ

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 18

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар Өмнөговь аймгийн Ханбогд суман дахь Цагаан хадны гаалийн хяналтыг зогсоохоор болсон шийдвэрт олон мянган хүн эсэргүүцлээ илэрхийлээд байна. Тэр дундаа Өмнөговь аймгийн иргэдийн амьжиргааны гол эх үүсвэр болсон тус боомт хаагдсанаар олон мянган өрхийн амьдрал хүндрэхэд хүрээд байгаа юм. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр  

"Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар Өмнөговь аймгийн Цагаан хадны боомтыг хаах шийдвэр гаргасанд харамсаж байна. Манай аймгийн Гашуунсухайт, Цагаан хадны боомт бол 1992 онд нээгдсэн. Үүнээс хойш "Цагаан хад" гэдэг суурин буй болж, үүнийг дагаад Өмнөговьчуудын төдийгүй монголчуудын арилжаа наймаа эрхэлж, амьдралаа залгуулдаг бүс болсоор өнөөг хүрсэн. Сүүлийн буюу 2005 оноос хойш нүүрс экспортолдог Гаалийн хяналтын талбай болсон. Үүнийг дагаад зөвхөн тээврийн хэрэгслийн жолооч гэхэд 6000 гаруй хүн энэ бүсээс амьдралаа залгуулж байна. Үүнээс гадна арилжаа наймаа эрхлэгч, тэнд үйл ажиллагаа явуулдаг 4000 гаруй хүн. Өөрөөр хэлбэл, арван мянга гаруй хүн энэ боомтыг дагаад ажил амьдралаа залгуулж байна.

Ер нь бол аль ч улс орон боомт хотоо улам хөгжүүлж, үйл ажиллагааг нь сайжруулсан жишигтэй байдаг. Жишээ нь, цаашаа гараад Хятадын боомт үнэхээр сайхан хөгжсөн байдаг. Сургууль цэцэрлэг, төрийн үйлчилгээ дэлгэрсэн байх жишээтэй. Бид ч мөн ялгаагүй, орон нутгийн зүгээс Цагаан хад боомтыг тохижуулахын тулд тэрбум гаруй төгрөг төсөвлөж, Ханбогд сумын Хайрхан багийг шинээр буй болгож, эмнэлэг, цагдааг нь шийдэж өгөх, байрыг нь засварлаж өгөх гээд олон арга хэмжээг орон нутгаас авч байгаа. Мөн Сангийн сайдтай уулзаж, Цагаан хадыг хөгжүүлэх олон төсөл хөтөлбөрийн санхүүжилтийг шийдвэрлүүлэх талаар бид ярилцаж байсан. Гэтэл өчигдрийн Засгийн газрын шийдвэрээр Цагаан хад боомтыг хаахаар болсон нь Өмнөговь аймгийн иргэд, түүнчлэн энэ боомтыг дагаж, ажил амьдралаа залгуулдаг олон мянган иргэдийн дургүйцлйиг хүргээд байна. Өчигдөр л гэхэд 400 гаруй жолооч нарын эсэргүүцлийн жагсаал боллоо. Орон нутгийн зүгээс Цагаан хадыг хаах биш, харин ч эсрэгээр нь боомт хот болгож, улам хөгжүүлэх бодлогыг баримталж байна.

Цаашдаа Цагаан хадыг эргүүлж нээх боломж бий. Хэрвээ Цагаан хадыг энэ чигээрээ хаасан тохиолдолд нүүрсний экспорт эрс буурна. Өмнө нь жолооч нар Цагаан хадан дээр нэг хэсэг нь оочерлож байх хооронд, нөгөө хэсэг нь  рессээ хийдэг байсан бол энэ үйл ажиллагаа зогсоно гэсэн үг. Жолооч нарын оочер дараалал улам нэмэгдэнэ. Цаашаа Хятадын талд гараад жолооч нар улам л зовно. Наана Цагаан хадан дээр гардаг байсан хэрэг зөрчил нэмэгдэнэ. Цагаан хадыг байхгүй болгосноор жолооч нар амрах газар, хоол унд идэх газаргүй болж, машин нь эвдэрлээ гэхэд засаж янзлах газаргүй болно. Байдал их хүндэрнэ. Иймээс цаашдаа Цагаан хад нээгдэж, улам сайхан хөгжиж, өргөжин дэлгэрч үйл ажиллагаа нь жигдэрнэ гэдэгт найдаж байна" гэв.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.26.194.175) 2017 оны 08 сарын 18

Хэдхэн жолоочыг ажилтай байлгах гэж Монголын баялгыг хужаа нарт үнэгүй өгөх ёстой юу. Бид өөрсдөө алтаа ухаад аяга тагш хийгээд зарья

0  |  0
zochin(122.201.21.226) 2017 оны 08 сарын 18

nuguu aihtar unetei bosson daraa ne zasgiin gazar yniig ne tuluud bas mcs iin zam yah bolj bna

0  |  0
MAXH(122.201.31.31) 2017 оны 08 сарын 18

МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж

0  |  0
Zochin(139.5.216.231) 2017 оны 08 сарын 18

Bitgii tenegt muu uxer mongol min

0  |  0
Zochin(66.87.76.18) 2017 оны 08 сарын 18

Umnugovi gej hyatadiin 1 muj bolson gazar bnaa.hogjil gej yu ch baihgui buh ard tumnii baylag zarsan butehgui gazar boljee.

0  |  0
jolooch(27.123.212.141) 2017 оны 08 сарын 18

vxsen xoinoo end yu xj bgaa yum omno gowiin zasag darga cagaan xad gedeg gazriig neg xaraad ganc mod bolox xujaag neg xaricuuldaa tes oor neg ni xot bolcon nogoo ni ulaan shoroogooroo ergeldsen tam gj xelj bolox gazar manai ene udirdlaguud arai bishee

0  |  0
үнэн болтугай(66.181.180.36) 2017 оны 08 сарын 18

Ганц боомт хасах л ингэж байгаа юм. Ерөнхийлөгчийнхөө есөн хүслийг Засгийн газар биелүүлж урд зүгт Замын-Үүдээс бусад боомтыг хаачихбал юу гэх бол!? Ерөнхийлөгч маань хүчтэй ч Замын-Үүд боомты гхааж арай л дийлэхгүй болов уу. Элбэгийн баруун гар Америкт амьдардаг Ширчинсүрэнгий Баатар гэгч этгээд хятадтай хилэлсэн хилийн боомтуудыг бүгдийг хаах хэрэгтэй.Тэгж байж Монгол хөгжиж бас ялах юм бичсэн шүү

0  |  0
Top