Шалган нэвтрүүлэх товчоод10 дугаар сар хүртэл 24 цагаар ажиллана

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 19

Нийслэлд байгалийн голомтот болон хүн, мал, амьтны гоц халдварт өвчний халдвар зөөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын “Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/594 дүгээр захирамж гарсан.

Уг захирамжийн хүрээнд 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 17-ны өдрүүдэд Нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Замын цагдаагийн албан хаагчид хамтран 24 цаг, 3 ээлжээр Сонгинохайрхан дүүргийн Эмээлт, Баруун турууны авто тээврийн Шалган нэвтрүүлэх товчоо, Налайх дүүргийн Тэрэлж, төмөр замын дөрөвдүгээр зөрлөгийн авто тээврийн шалган бүртгэх товчоо, Баянзүрх дүүргийн авто тээврийн шалган бүртгэх товчоо, Багануур дүүргийн Хэрлэнгийн гүүрний авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо, Багахангай дүүргийн Замын цагдаагийн пост, Хан-Уул дүүргийн Яармаг, Нисэх, Биокомбинатын шалган нэвтрүүлэх товчоодод байнгын үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. 

Эх сурвалж:ОБЕГ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.42.193) 2017 оны 08 сарын 20

Төриин албаныхан л хэрэг хиидэг биздээ тэдниигээ хяна

0  |  0
Top