У.Хүрэлсүхийг дагаад хаалга савчихаар хүн байна уу

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 21

 

Улсын эрх ашгийн төлөө дуугарч чадах хүн энэ Засгийн газарт үлдэхгүй нь бололтой. Ер нь цорын ганц нь У.Хүрэлсүх байв. Харамсалтай нь тэрээр Засгийн газрын тэргүүнтэйгээ хамтарч ажиллаж чадахгүй гэдгээ мэдэгдчихлээ. Одоо тэдний тэмцэл улам хурцдана. Ж.Эрдэнэбатыг бол өмөөрөх хүн олон харагдаж байгаа. УИХ-ын даргаас эхлээд, Засгийн газрын сайд нар нь түүнд байна.

 Харин У.Хүрэлсүхийн араас хаалга савах хүн харагдахгүй байна. Дагах болов уу... гэж ганц нэг сайдыг хүмүүс харж байгаа. Одоохондоо сандлынхаа араас зоригтойхон өндийчих ч хүн алга. У.Хүрэлсүхийг дагаж улс төрд хошуу дүрсэн хүн олон. Тэдний зарим энэ засгийн газарт шургалсан. Харин ч өвөлжилт, малын өвс тэжээлхний ард нуугдаад  суучихлаа. Тэр нь ч яахав, боломжтой цагийг хүлээж байгаад гараад явчихаж мэдэх юм гэж нэг талаас харж болох. У.Хүрэлсүхтэй тохироо хийх гээд бүтээгүй нь илт бололтой. Хэрэв тохироо хийгээд бүтсэн бол дөрвөн сайдыг огцруулах тухай мэдээлэл олон нийтэд хүрсэн. Тэгвэл тэр дөрвөн сайд гараад явчихаач. Нэр төрийн хэрэг биз дээ!!! Хэзээд хэрэггүй гэдгээ мэдээд авсанаас хойш. Магадгүй дараагийн Засгийн газар бүрдүүлэхэд ядаж нэр дурдагдах ч юм билүү.

У.Хүрэлсүх гэдэг хүний шийдвэр үргэлж эрс шулуун байдгийг түүнийг улс төрд хөл тавьсан цагаас нь хүмүүс мэднэ. УИХ-д намаа ялагдахад тэр сандал ширээгээ орхиод эрсхэн алхаад гарсан. Өнөөдөр Шадар сайдын албан тушаалыг мөн л урьдын адил өгөхөөр шийджээ. Тэрээр, “Мөн Ж.Эрдэнэбат таныг Монгол улсын Ерөнхий сайдаар ажиллах ёс суртахууны эрхгүй гэж үзэж байна. Миний бие Монгол төр, ард түмнийхээ  эрх ашгийн төлөө хүчин зүтгэж, нийгэмд шударга ёс тогтоохын төлөө цаашид тэмцэх болно.” гэдгээ ч өргөдөлдөө дурдаж.

 Үүнээс харахад У.Хүрэлсүхийн тэмцэл эхэлжээ. МАН-ын удирдах зөвлөлийн хурлын үеэр тэр мөн л тэмцэхээ илэрхийлсэн байна. Гэхдээ танхимын бүх гишүүд бус хоёр гуравхан даргад хэлж байгаа тухай тодотгоод гарсан гэнэ. Ширээнийхээ булангаас зуурч, сандалдаа шигдэхийн оронд Засгийн газрын гишүүдийг энэ хүн шиг ажлаа өгчихөөсэй гэж бодох хүн олон бий нь гарцаагүй. Харин тэдний хувьд улам л лав шигдэхийг хүсэхээс, хаалга савах нь бүү хэл чангахан хаах зориггүй л дээ.

Ж.Эрдэнэбатын бүрдүүлсэн Засгийн газрын гишүүнээс хоёр дахь хүн нь буцахаар болж байх шиг. Өмнөх нь мэдээж БСШУС-ын сайд асан Ж.Батсуурь. Түүнийг бол сайдын сандлаас нь нийлж байгаад түлхээд буулгачихсан. Мөнгөгүйдээ буусан ч гэж хардах нь бий. 60 тэрбумд багтаагүй болоод буучихлаа... гэх жиг жуг яриа тухайн үед гараад намжсан. Харин У.Хүрэлсүх бол өөр. Ямартаа ч түүний араас хаалга чангахан хаагаад гарч одох эрхэм тодрох болов уу, үгүй юү гэдгийг харж л байхаас...

Г.Хан

zindaa.mn

Сэтгэгдэл ( 26 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бээжин-Муужгай(103.229.121.145) 2017 оны 08 сарын 22

АН, МАН хоёрыг нийлүүдээд цэргийн дарангуйлалд шилжүүл. Тэгээд хурандаа-бага дарга Хүрэлсүхийг МАНАН-гийн удирдагч болгоод, төр, засгийн бүх эрхийг хугацаагүй өг.

0  |  0
zochin(203.91.115.40) 2017 оны 08 сарын 22

ene bichdeg nohor mongol uu ali esvel..... haalga savah hyn mongolchuud dotor tsoon syy harin nuutsaar sanal avbal Encold ba tyynii nohod ylagdchihsaan medregdehgyi b a uu

0  |  0
Иргэн(27.123.214.118) 2017 оны 08 сарын 22

”Сайныг дагавал сарны гэрэл, Саарыг дагавал могойн хорлол” гэж лут уг бий?! Хурэлсухийг дагавал могойн хорлол болноо?! Тэр ногоо алдарт Цимэдцэрэн дагаад яалаа?! Хун хилмэгдуулэх гэж заалга савах юм уу?!

0  |  0
Иргэн(27.123.214.118) 2017 оны 08 сарын 22

”Сайныг дагавал сарны гэрэл, Саарыг дагавал могойн хорлол” гэж лут уг бий?! Хурэлсухийг дагавал могойн хорлол болноо?! Тэр ногоо алдарт Цимэдцэрэн дагаад яалаа?! Хун хилмэгдуулэх гэж заалга савах юм уу?!

0  |  0
иргэн(27.123.214.108) 2017 оны 08 сарын 21

Хүрэлсүхийг би урваж намынхаа эсрэг ажилласан гэж бодохгүй байна . Тэр БААТАР гэгч уяаны нохой зорилготойгоор өдөж тийм яриа хийж бичиж авч АН ыхан тараасан байх . Ингэснээрээ МАН ын дотор цөмийн бөмбөг дэлбэлж 20 оны сонгуулийн компанит ажлаа эхэлсэн бна . Эгэ бол С . ЭРДЭНИЙН ажлын үндсэн арга барил юм . Иймд ЭВЛЭРЦГЭЭ . Эх орон , ард түмнийхээ өмнө өлөн чонын сүрэг адил явж ирсэн хар хүчний идэш болж болохгүй .

0  |  0
Зочин(59.153.112.47) 2017 оны 08 сарын 21

Батсуурь хулгайч нарт мөнгө төлөөгүй ажлаа тэдний үгээр биш нийтийн төлөө хийснээрээ огцорсон. Ямарч фракцад харьяалалгүй болхоор хамгаалах нөхөд цөөн байсан. Харин Хүрэлсүх өөрийн толгойлдог фракцтай тулдаа шадар авч өдий хүрээд огцорч байна. Одоо намын даргын төлөө үзээрэй

0  |  0
Пүрэв(59.153.115.161) 2017 оны 08 сарын 21

Их мөнгө зарлагадаж арайхийж энэ суудалдаа суусан болохоор хаалгаа савж чадахгүй л болов уу гэж бодогдлоо. Үнэхээр энэ улсаа гэж бодож байгаа бол чин сэтгэлээсээ байгаачээ!!!! Ингэж яахаа мэдэхгүй манартаж байх хооронд чинь энэ улс болон эрхэм түшээд гишүүд та нарын болон бидний хойч үеийн ирээдүй бүрхэг болох гээд бна ш дээ! Лав л урд зүг рүү зүглэхгүй юм шүү! Чингис хаан өөртөө өглөө бүр сануулж бай гэсэн үгийг мэддэгүүд нь дахин санаач ээ!!!! Монгол хүн монголоороо байя! Бид чинь маш сайн гентэй,агуу ард түмэн.

0  |  0
zochin(150.129.142.59) 2017 оны 08 сарын 21

jinhene holsnii bicheechid avsan gj unen yum bna urvagch topor

0  |  0
Энхээ(185.13.106.206) 2017 оны 08 сарын 21

Хурэлсух л Ман аас ард тумнийхээ толоо ажиллаж чадна бусад нь монгоор албан тушаал авсан учраас монгоо хэд нугалж олхоос нааш ходолгуй дээ энэ засгийн газар хурдан огцроосой тэгж байж монгол маань энэ гайтай шуналтай 30 гэр булээс салж хогжих замдаа орно

0  |  0
Амар(202.179.25.221) 2017 оны 08 сарын 21

Төр засгаа цэвэрлэх цаг нь болсон Хүрэлсүх биш шинэ үе шинэ цаг ирж халааг чинь авах гэж байгааг ойлгодог толгой энэ мэ-засагт байна уу Тэгээд ч зовлонгийн түргэн гэдэг шиг тэртэй тэргүй солигдох ЗГ-аа аль болох хурдан яаралтай сольсон нь дээр

0  |  0
Ахмад гишvvн(122.201.21.204) 2017 оны 08 сарын 21

ХVРЭЛСVХ ХУЛГАЙЧ , ХУДАЛЧУУДААС УРВАЖ ЧАДСАН ЖИНХЭНЭ ЭХ ОРОНЧ ЗАЛУУ. НАМЫН ДОТОР ЗАДРАЛ ЯВАГДАЖ БАЙГАА БИШ НАМАА ЗЕВ ЗАМД НЬ ОРУУЛАХ ГЭСЭН ЭХ ОРОНЧЫН ТЭМЦЭЛ ЭХЭЛЖ БАЙНА. МОНГОЛЧУУД ДЭМЖИНЭ. МОНГОЛ ЯЛНА.

0  |  0
иргэн(202.179.27.151) 2017 оны 08 сарын 21

Төрийн албыг худалдаж авсан сайд ,дэд сайдууд юу гэж хаалга савах юм бэ? Харин өгсөн мөнгөө хурдхан олж авахгүй бол хоосон хоцрох магадлал өндөр байна шүү

0  |  0
болд(124.158.77.15) 2017 оны 08 сарын 21

ингэх хэрэггүй л юм бгаам даа ингэж хоорондоо алалцах нь хэнд ашигтай вэ?

0  |  0
ан(150.129.140.7) 2017 оны 08 сарын 21

Хүрэлсүхийг дайчин,сүрхий гээд байгаа юм уу,май чи.Хоарондоо хэмхэлдэж байх зуур чинь урдаас луу, хойноос цагаан баавгай хоёр идлээ үхэрнүүдээ.Үхсэн баасны чинь өт Хүрэлсүх.Үхсэн баасны чинь ТББын хур

0  |  0
Nyamtsogt(108.170.8.164) 2017 оны 08 сарын 21

ugaas end Hurelsuhiig guitseh er hun algadaa. iim helsendee hurdeg jinhene eh oronch zaluu olon baigaasai

0  |  0
Delgereh(202.131.248.210) 2017 оны 08 сарын 21

tiim shuu gants bsn ni gehed helsdehgui. ghdee uugeer togloom duusahgui hrn ch odoo l ehelj bn. shiruun yum boloh ni dee

0  |  0
МАНЫ БАГА ХУРАЛ(192.162.242.10) 2017 оны 08 сарын 21

Хүрэлсүхийг урвагчаар дуудаж гн. Цуг урвасангүй гэж үү. Хүрэлсүх байрандаа л бгаа. Харин сандал зарагчидтай нийлж үнэт зүйлээсээ урваагүй бх

0  |  0
Hulan(24.22.196.29) 2017 оны 08 сарын 21

Zasag tor togtvortou bish bhiin hetsuug omnoh nam haruulsan sh de.. Enentei enengui ajil yavna sh de. AN namiihan demjeed suid bh chin eniig sonirholtoi l yum.

0  |  0
Irgen(223.38.60.237) 2017 оны 08 сарын 21

Ene ayvj l baig hamgiin gol ni zasag togtvortoi baih heregtei ANam shig oir oirhon soliod ahits gargaggui zasgaar yah yam be zasag soligdoh toogoor mungu ulam ih idnee

0  |  0
Top