Шүүх төрийн нарийн бичгийн даргыг үндэслэлгүй ажлаас халсан гэж үзжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 21

Өнгөрсөн долдугаар сард болсон Засгийн газрын хуралдаанаар БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханыг салбараа болон төрийн албан хаагчдыг мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллаж чадаагүй үндэслэлээр Засгийн газар чөлөөлсөн билээ. 

Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Баярсайхан уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж, Захиргааны хэргийн шүүхэд хандсан юм.

Харин өнөөдөр тус хэргийн шүүх хуралдаан Захиргааны хэргийн шүүхэд болж, БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан  Б.Баярсайханы талд шийдвэр гарсан талаар албаны эх сурвалж мэдээллээ. 

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top