Иргэний үнэмлэхээ гээсэн иргэд 24 цагийн дотор улсын бүртгэлдээ хандах ёстой

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 21

Иргэний үнэмлэхээ хаясан иргэд дахин үнэмлэх яаж авах талаар хүмүүс тэр бүр мэддэггүй. Тэгвэл энэ талаар албаны эх сурвалж:

"Иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээгээ хаяж, үрэгдүүлсэн иргэн өөрийн оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын салбар нэгжид хандаж дахин авна. Энэ тохиолдолд иргэний үнэмлэхийн үнэ 15000, тэмдэгтийн хураамж 3300 төгрөг төлж, төрсний гэрчилгээ дахин авахад гэрчилгээний үнэ 5000 төгрөгийн хураамж төлнө. Иргэний үнэмлэх дахин авахад ажлын 5 хоногт хэвлэгдэнэ. Харин төрсний гэрчилгээ дахин авах хүсэлтийг хүлээн авмагц бичиж олгоно. "Монгол Улсын иргэний үнэмлэхийн дүрэм"-ийн 2.10.3-т "Монгол Улсын иргэний үнэмлэхийг алдаж үрэгдүүлсэн тохиолдолд 24 цагийн дотор улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын орон нутаг дахь салбар нэгжид" мэдэгдэх гэж заасныг үндэслэн 30 нэгжтэй тэнцэх хэмжээний "30000 төгрөг" төгрөгөөр торгоно" гэсэн байна. 

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top