Ц.Сүхбаатар: 60 тэрбумын нөхдүүд намаас гараад хаалгаа гаднаас нь хаах хэрэгтэй

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 22

 МАН-д сүүлийн үед өрнөж буй үйл явдлын талаар МАН-ын гишүүн,  Шинжлэх Ухааны доктор, профессор  Ц.Сүхбаатартай ярилцлаа. Тэрбээр 2006 – 2012 онуудад  МАН-ын Нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм.

   МАН сүүлийн үед дотооддоо их хөдөлгөөнтэй байна. Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэнтэй холбоотойгоор хариуцлага тооцох асуудал дээр биенийгээ буруутгаж, ихээхэн зөрчилдөөнтэй байна л даа. Та намын Нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүний хувьд хэрхэн харж байна бэ?

МАН бол Монголын ард түмний эх оронч шилдэг хөвгүүдийн үүсгэн байгуулсан, эх орноо улс шиг улс болгож хувиргасан эх орончдын нам. Аль ч намын хувьд тухайн намын үүсгэн байгуулсан зорилго нь түүний оршин тогтнох үндэс болдог. Тийм учраас өнөөдөр ч Монголын ард түмэнд хэрэгтэй, ирээдүйд ч гэсэн МАН-гүйгээр улс орны хөгжил дэвшлийг салгах аргагүй. МАН бол социал демократ үзэлтэй улс төрийн хүчин. Өнөөдөр дэлхийн хөгжингүй орнуудын улс төрийн хүрээнд социал демократ намууд их нэр хүндтэй, олон жил төр засгаа удирдаж улс орноо хөгжүүлж байгаа юм. Тийм учраас МАН-ын үзэл баримтлал бодлого Монгол Улсын хөгжилд үнэхээр хэрэгтэй юм.

Гэвч МАН сүүлийн үед суурь, үндсэн зорилтоосоо хазайх байдал ажиглагдах болсон. Ардын нам бол нийгмийн давхаргын хувьд дундчууд, ядуучуудын дуу хоолой болсоор ирсэн байдаг. Гэтэл нийгмийн хөрөнгөлөг давхарга энэ намын бодлого зорилтыг түлхүү тодорхойлох болсноос үүссэн гажуудал юм.

Монгол Улс гуравхан сая хүн амтай, 800 мянган өрх айлтай, хөгжлийн асар их нөөц боломжтой улс. Анхдагч салбаруудын хувьд эдийн засгийн нөөц боломж маш их. Энэ талаар дэлхийн эхний арван улсад багтаж байгаа юм.  Ард түмэн нь хөдөлмөрч, хангалттай боловсрол эзэмшсэн байна шүү дээ. Гэтэл ард түмний олонх нь ядуу зүдүү амьдарч байгаа нь улс орныг удирдаж байгаа хүмүүс, намууд ажлаа хийж чадахгүй байгааг харуулж байгаа бус уу. Хөгжиж байгаа улс орнуудад төрийн удирдлагууд цаг завгүй ажиллаж, ёс зүйн хариуцлага хүлээж, ажилгүйдэл, ядуурлыг богино хугацаанд гэтлэн давж байна. МАН-ын зарим гишүүд намын үйл ажиллагаанд дүгнэлт хийж, өөрчлөн байгуулалт хийх шаардлагатай гэдэгтэй би санал нэг хүн юм.

Өөрсдөдөө дүгнэлт хийж чадахгүй байна л даа?

УИХ-ын сонгуулиас хойш зөвхөн нэг жилийн хугацаа өнгөрөхөд өнөөдөр манай намын рейтинг хамгийн доод цэгтээ хүрсэн байх юм. 2020 онд ийм байдлаар нам сонгуульд орж болохгүй. МАН, түүний гишүүдийн манлайлал, оролцоогүйгээр улс орны хөгжил цаашид явахгүй учраас нам алдаа дутагдлаа нэн даруй засах хэрэгтэй. Тэр алдаа дутагдлыг засах хүмүүс намын удирдлагад сонгогдон ажиллахыг олон түмэн хүсэж байна.

Удирдах зөвлөлийн хурал болсон сураг байгаа. Намын дүрмээр бол сонгуульд нам удирдаж орсон энэ хүмүүс аль хэдийн огцрох ёстой. Илүү дутуу ямар ч яриагүйгээр огцрох ёстой. Их хурлаа хийгээд дараагийн Бага хурлын гишүүд, Удирдах зөвлөлийн гишүүдээ сонгох хэрэгтэй. Ерөнхийлөгчийн сонгууль гэдэг бол Монгол Улсын хамгийн чухал сонгууль. Хүмүүс магадгүй, УИХ-ын сонгуулийг чухалчилдаг байх. Гэтэл нэг жилийн өмнө УИХ-д 65 суудал авсан нам өнөөдөр ийм үнэлгээ, рейтингтэй байж болохгүй. Одоо Удирдах зөвлөл хуралдаад ч хэрэггүй. Намын жирийн гишүүд, дэмжигчид тэгж үзэж байна шүү. Шууд Их хурлаа зарлаад явах ёстой. Намын удирдах албан тушаал гэдэг шигдээд суудаг албан тушаал биш. Ажиллаж чадаагүй бол суудлаа тавьж өгдөг юм. Энэ бол дэлхийн тогтсон жишиг. Энэ алба чинь ээлж дараатай, хэрэв хариуцлага алдсан бол ажлаа өгдөг сонгуульт ажил юм. Намынхаа гишүүдийг хүндэтгэдэг байх хэрэгтэй. Цаашлаад Монголынхоо ард түмний санал үнэлгээг хүндэтгэж байх ёстой. Яагаад гэхээр МАН-ын асуудал бол улс орны хувь заяа, ард түмний амьдралд шууд нөлөөлдөг зүйл.

Тэгэхээр МАН-ын дарга, Удирдах зөвлөл хариуцлага хүлээж огцрох ёстой гэж та үзэж байгаа юм байна?

    УИХ-ын 2012 оны сонгуульд манай нам ялагдаагүй. Яахав цөөнх болсон. АН ялаагүй шүү дээ. Бусад улс төрийн намуудтай эвсэж Засгийн газраа байгуулсан. Тэр үед манай намын Удирдах зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээрээ шууд огцорч байсан. Би ч огцорч байлаа. Тэгээд намынхаа их хурлыг хийгээд дахин бүтэц бүрэлдэхүүнээ сонгож байлаа. Энэ чинь ёс зүй, гишүүдээ, сонгогчдоо хүндэтгэсэн хэрэг гэж боддог. Янз бүрийн гүтгэлэг доромжлолд намын нэрийг хутгалдуулаад цаг алдаж суугаад байж болохгүй.

МАН-ыг шинэчлэлээс илүү өөрчлөн байгуулалт хийх ёстой

 Намын шинэчлэл гэдэг асуудал хүчтэй яригдаж эхэлсэн. Намын шинэчлэлийг хэрхэн хийх бэ?

   Намын шинэчлэл гэдэг үгийг сүүлийн үед их хэрэглэх болж. Би бол МАН-ыг шинэчлэлээс илүү өөрчлөн байгуулалт хийх ёстой гэж боддог. Өөрчлөн байгуулалт гэдэг бол тухайн намын бүтцийг том хүрээнд нь эвдэхгүйгээр бүрэн өөрчлөх юм. Сэргээн босгох ёстой. Нам өөрөө цэвэр байх нь чухал. Гэхдээ нам 100 хувь цэвэр байх нь онолын хувьд байхгүй байх. Намыг эгнээний бохирдлоос хамгаалах ёстой.  МАН бол ард түмэн, эх орныхоо хөгжлийг амь наснаасаа илүү тавьж явсан хүмүүсийн байгуулж бэхжүүлсэн нам. Сүүлийн жилүүдэд манай залуучуудын эх оронч үзэл ихээхэн сэргэсэн. Үнэхээр эх оронч залуучууд олон байна. Монголын ард түмэн бол эх орончид байдгаараа онцлогтой үндэстэн. Гадаадын хүмүүс надаас асуудаг юм. “Энэ хоёр том гүрний дунд танай орон яаж оршин тогтноод байдаг юм бэ” гэж. Би ганцхан зүйл л хэлдэг. Монголын ард түмэн чинь бүгдээрээ эх орончид байхгүй юу гэж. Эр орончид цөөддөггүй юм аа.  Тэгэхээр МАН-ын удирдлагад өөрөө зүй бусаар баяжих тухай, цөөхөн хэдэн хүний хөрөнгөжих онцгой дархан эрх бий болгох бодолтой хүн шургалж хэзээ ч болохгүй. Тийм орон зай ч өгч болохгүй. Хэрвээ ийм дутагдал байгаа бол нэн даруй засах хэрэгтэй. Тийм нөхцөл байдал цаашдаа үүсгэхгүй байхаар намын дүрмийг их хурлыг зохион байгуулах ажлын хэсгийнхэн бэлдэх хэрэгтэй. Энэ дүрмээр  хувийн амбизтай, хэт баян тарган, тэрлүүгээ нам, төрийн бодлогыг оруулах гэсэн,   мөнгө төгрөгөөр нөлөөлөх гэсэн орон зайг бүрэн хаах ёстой болов уу.

Хэрвээ энэ намын үзэл бодол, эх орныхоо хөгжлийн төлөө гэсэн зарчмыг эргээд бүрэн сэргээгээд авбал МАН-ын ирээдүй тун гэгээлэг байх болно. Тийм учраас МАН-ыг шинэчлэхээс илүүтэй нийгмийн шинэ байгуулалттай нийцүүлэн өөрчлөн байгуулах хэрэгтэй болсон байна. Ийм зүйлийг ард түмэн, сонгогчид, МАН-ын гишүүд хүсэж байна шүү дээ. Саяны сонгуулийн дүн ч хэллээ.

Би намын рейтингийг байнга ажиглаж байдаг хүн. Энэ сонгуулийн өмнөх шиг ингэж намын нэр хүнд унаж байгаагүй шүү. Ийм байж болохгүй. Тэр байтугай улс төрийн сонгууль болоогүй үед намын рейтинг 30 хувиас буусан тохиолдолд өөрсдөдөө хариуцлага хүлээж огцордог байх хэрэгтэй. Зөвхөн сонгуулиар биш. Тиймээс намд шинэчлэл гэхээсээ илүүтэй өөрчлөн байгуулалт хийх цаг болжээ.

Намын шинэчлэлийн төлөө төдийлөн олон хүн ил гарч дуугарахгүй байна. Цөөн хүн л намын удирдлагууд хариуцлага хүлээх, шинэчлэх ёстой гэж ярьж байгаа л даа?

  Улс орны нийгэм эдийн засгийн нөхцөл байдал хямралаас илүүтэй бидний увайгүй байдлаас болж тун тааруу байна. Би зах зээлийн эдийн засаг заадаг багш хүн. Бид ямар оронд амьдраад байгаагаа ч зарим үед эргэлзэх болж байна. Шадар сайдынхаа яриа хөөрөөг нь тагнаж, мөрдөж мөшгөж байдаг улс орон орчин үед байдаг юм уу. Дэлхийд байхгүй. Шадар сайдыг ингэж тагнаж байгаа юм чинь жирийн хүний утсыг чагнаж, мөрдөх бол юу ч биш болж байна. Улс орныг удирдаж байгаа нөхдүүд юу хийгээд байна. Ичмээр юм. Ийм байж болохгүй. Тийм учраас хүмүүс болгоомжилж байгаа байх. Ардчилсан оронд байна уу, хаана амьдраад байна аа бид чинь. Монголын ард түмэн уужуу тайван сэтгэлтэй, сайхан хүмүүс. Гэтэл бохир улс төр нийгмийг бузарлаж байна. Намын удирдлага бол улс орноо хөгжүүлдэг, улс орныхоо төлөө зүтгэдэг өндөр мэдлэг боловсролтой хүмүүсийн нэгдэл байх ёстой. Тийм л жишиг дэлхий нийтэд байна шүү дээ. Гэтэл манайд эсрэгээрээ болсон. Чаддаггүй улсууд төрд гараад ирэхээр улс орон ийм болдог дэлхийн гашуун түүх бий. Хардана, сэрдэнэ. Өөрсдөө чадахгүй. Гол юм аа мэдэхгүй. Ийм орон зай өгч байгаа нь намын удирдлагад байгаа хүмүүсийн бас буруу.

Тиймээс намыг шинэчлэхээс давж өөрчлөн байгуулалт хэрэгтэй гэж дахин хэлье. МАН-ыг ардчилсан орны жинхэнэ улс төрийн  байгууллага болгож чадвал бусад улс төрийн намуудад ч үлгэр жишээ болно.

МАН-д тагнаж, чагнахаас айж буй гишүүд байгаа байх. Мөн Их хурлыг хүлээж, харзнасан улс төрчид ч байгаа болов уу?

Харзнаад яах юм. Гишүүд маань өөрийнхөө эрх ашиг, улс орныхоо эрх ашгийн төлөө дуугарах хэрэгтэй. Энэ эх орны төлөө Хаан нь ч, харц ард нь ч, бүгд зүтгэж ирсэн түүхтэй юм. Ерөөсөө Монгол хүний нэг сайхан чанар нь эх орон, ард түмнийхээ төлөө гэсэн чанар юм. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх хэрэгтэй. Ардчилсан орон шүү дээ. Ард түмэн саяны сонгуулиар бидэнд дүнгээ тавилаа. Намынхаа нэр дэвшигчийн төлөө өдөр шөнөгүй ажиллалаа. Гэтэл сонгуулийн үр дүн ямар гарав, дүгнэлт хийх цаг болжээ.

Цөөн хэдэн хүнээс болж МАН муухай харагдаж байна. Авлига, албан тушаал, оффшорт холбогдсон хүмүүс байна. Тэднээсээ хамгийн эхэлж МАН салах хэрэгтэй байх?

Аливаа хүн ёс суртахуунтай байх нь маш чухал. Хэмжээ хязгаараа мэддэг байх ёстой. Тийм учраас үнэхээр оффшор данс нээлгээд эх орноосоо мөнгөө нуусан хүмүүс намын хувь заяанд нөлөөлөх, сонгуульт ажил хийх гээд гүйгээд байх зохимжгүй. Энэ чинь сонгуульт ажил шүү дээ. Авлига хээл хахуул, 60 тэрбумтай холбогдсон асуудлыг ч нэн даруу шийдэх ёстой. Хүн баян байж болно. Нам, ард түмэндээ шударга л байх хэрэгтэй. Тэр олсон мөнгөөрөө намыг бузарлаж болохгүй. Нам бол үзэл бодол, ёс суртахуун дээр тогтдог юм шүү. Хэрвээ нам шударга үйл ажиллагаа явуулаад эхэлбэл мөнгө нэг их чухал биш. Намын гишүүд өөрсдөө ажиллаад явчихдаг. Намын жирийн гишүүдийн оргилсон сэтгэлээр сонгуульд бид ялалт байгуулж ирсэн.

Төрийн албыг наймаалах 60 тэрбумтай холбогдсон албан тушаалтнуудад МАН яагаад хариуцлага тооцож чадахгүй байна бэ?

Монголын төр 2000 гаруй жил явж ирэхдээ, хаанаа сонгох, хуралдай хийхдээ хэзээ ч сохор зоосны үнээр хийж байгаагүй. Хэзээ ч албан тушаалыг мөнгөөр үнэлж байгаагүй. Нямдорж гишүүн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Энэ үйл явц болсон нь үнэн юм байна. Эвлүүлэг биш байна” гэж ярьж байна билээ. Би бол одоо болтол итгэхгүй байгаа. Энэ үнэн бол МАН-ын төдийгүй, Монголын ард түмний өмнө хийж байгаа гэмт хэрэг, нүгэл шүү. Үүнийг хуулийн дагуу үнэн, худлыг нь шийдэх болов уу. Жаран тэрбумын хувьд энэ асуудал үнэн болж нотлогдвол холбогдож буй нөхдүүд намаас гараад хаалга гаднаас хаамаар байна.

МАН-ыг өөрчлөн байгуулах хэрэгтэй гэж та үзэж байна. Өөрчлөн байгуулалтыг ямар хүмүүс хийж чадах бэ?

   Намын удирдах хүмүүсийг сонгохдоо дэлхийн улс орнуудад нэг гол шалгуур тавьдаг. Энэ бол шударга, зарчимч байдал. Манай их жанжин Д.Сүхбаатар 26 насандаа их жанжин болж байсан. Их жанжин Д.Сүхбаатарыг манай түүхчид ихээхэн судалдаг. Яагаад ийм залуугаараа манлайлагч, том удирдагч болов гэдгийг. Жанжин бол шударга, зарчимч байсан. Эх оронч байсан. Хоёрт, хувийн ямар нэг амбиз, ашиг сонирхолгүй байх ёстой. Тэгж намаа авч явах боловсролтой, мэдлэгтэй хүмүүс бол манай намд олон бий. Тийм хүмүүсийг сонгож гаргаж ирэх ёстой. Мөн хийсэн ажлаар нь шалгуур тавьж сонгож гаргаж ирэх хэрэгтэй. Өнгөрсөн жил байгуулагдсан Засгийн газрын бүрэлдэхүүн үнэхээр мэргэжлийн биш Засгийн газар болсон гэж олон түмэн дүгнэж, тэр нь энэ сонгуульд нөлөөллөө шүү дээ.

Тэгсэн?

Эрдэмтэд, мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн Засгийн газар байх ёстой. Нэр хүндтэй хүмүүс нам, улсыг удирдах шаардлагатай байна. Өнөөдөр салбар нь тоохгүй, танихгүй сайд байна шүү дээ. Тэгж улсыг удирдаж болохгүй. Монголчууд боловсролоороо дэлхийд маш дээгүүрт орж буй ард түмэн. Энд гудамжинд явж байгаа залуучууд ямар их боловсролтой байна гэж санана. Нам хамгийн дээд зэргээр намынхаа хүний нөөцийг шавхаж ажиллах ёстой. Хэрвээ төрийн ажлыг авсан бол морь нохой мэт зүтгэх ёстой. Тийм шалгуур давах хүмүүс намд цөөнгүй бий. Хараад байхад жирийн ард түмний амьдралд төрийн дэмжлэг туслалцаа сайн дэм болохгүй байна. Хамгийн гол нь зөв бодлого дутагдаад байна.

Төрийн алба авсан бол “Уг тушаалын газраас огтхон ч ажрахгүй морь нохой мэт хүчийг дуустал чадахын чинээгээр чармайн зүтгэх болно” гэсэн Ерөнхий сайд, сайн ноён хан Намнансүрэнгийн хэлсэн үг, “Хүчийг мохтол, санааг дуустал хичээн зүтгэвэл зохино” гэсэн Сангийн яамны туслалцан шийтгэх сайд, бодлогод баатар гүн Цэндийн хэлсэн шигээ хийж байсан эх орончдын үйл хэргээр л Монгол Улс оршин тогтнож ирсэн түүхтэйг сануулах нь илүүдэхгүй биз ээ.

Намын даргаа МАН шинээр сонгоно. Ямар хүн байх ёстой бол. Намын шинэчлэл, өөрчлөн байгуулалтыг хийх хэн байна бэ?

Намыг өөрчлөн байгуулах, намыг зөв замд нь оруулах, 2020 онд намыг сонгуульд амжилттай оролцуулах тийм хүн намын дарга болох ёстой. Намыг аваад явчих олон сайхан гишүүд манай намд бий гэж би боддог. Сэтгүүлч Та надаас хүн нэрлэ гээд байна уу. Нэрлэе л дээ. Эхнээс нь хэлэхэд У.Хүрэлсүх байна. Намын ажилд хар залуугаасаа бэлтгэгдсэн хүн. Бид хоёр Намын ерөнхий нарийн бичгийн даргын сонгуульд хоёулаа өрсөлдөж байлаа.  Хүрэлсүх Намын ерөнхий нарийн бичгийн дарга, би нарийн бичгийн даргаар сонгогдон ажиллаж байв.  Маргах, санал зөрөлдөх зүйл гардаг л юм. Гэхдээ нам, олон түмнийхээ төлөө гэсэн сайхан сэтгэлтэй хүнтэй хамтран ажиллахад маш урамтай байдаг байсан. Богино хугацаанд олон ч ажил амжуулсан байдаг. Тусгаар тогтнолын ордонг хоёр жилд л барьсан юм шүү. Гишүүдийнхээ урмыг сэргээсэн, олон түмэндээ намаа сурталчилсан, ажлаа тайлагнасан олон ажил хийж байлаа. МАН-ын түүхийн есөн боть бичиж, нийтлүүлж байсан нь олны талархлыг хүлээж байлаа.

Жирийн жолооч хүний олон хөвгүүдийн нэг юм билээ. Цэргийн алба хаасан офицер хүн. Шударга шулуун зантай. Бэртэгчин үзэл бодолтой хүнийг үзэхгүй, зөв хүн. Ийм гишүүд манай намд олон бий.

Т.Амараа

ZINDAA.MN 

 

 

Сэтгэгдэл ( 44 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эх оронч(202.9.42.241) 2017 оны 08 сарын 27

Ардын намд зөв үзэлтэй, тулхтай ийм сайхан хүмүүс үнэхээр үгүйлэгдэж байна. Таны үзэл бодлыг бүрэн дэмжиж байна.

0  |  0
эх орны цэрэг(1.182.24.29) 2017 оны 08 сарын 25

Хүрэлсүхийг л тавих хэрэгтэйдээ. Цэргийн хүн

0  |  0
?????(202.9.43.218) 2017 оны 08 сарын 24

МАНд хамгийн түрүүнд ЭНХБОЛД ЗАЙЛАХ ХЭРЭГТЭЙ????? энэ намийг ёстойч нэг бузарлаж байгадаа??????

0  |  0
зочин(103.212.116.226) 2017 оны 08 сарын 23

Энхболд Сандуй нар хаалгаа гаднаас нь хаагаад зайлах цаг болсон байнаа.

0  |  0
нэргүй(103.212.116.226) 2017 оны 08 сарын 23

Жаран тэрбумын луйварчид намаас,төрөөс зайлах хэрэгтэй,гэмт хэрэгтэнд шалтаг тоочоод дөдөн сард тийм хурал болно гээд сууж байх эрх,ёс зүй байхгүй шүү,ямар ичидгүй амьтад вэ?УИХ-ын дэд дарга,ХЗДХ-ийн сайд асан,хуульч Ц.Нямдорж бас бусад хүмүүс энэ бол эвлүүлэг биш,жаран тэрбумын хэд зайлаад хаалгаа гаднаас нь хаа гэж хэлээд олон түмэн үүнийг хүсээд байхад ямар ичгүүргүй байдал гаргаж шалтаг тоочино вэ?энэ бол намаа,хамт олоноо,ард иргэдээ басамжилсан үл тоосон хэрэг бус уу?

0  |  0
БЯМБАЦОГТ(103.212.117.172) 2017 оны 08 сарын 23

МАН. . .М.ЭНХБОЛДЫН БҮЛЭГЛЭЛЭЭС САЛАХ ЦАГ БОЛСОН !!!

0  |  0
ЗОЧИН(103.212.117.172) 2017 оны 08 сарын 23

МАН -ЫН ЧАДАЛТАЙ ГИШҮҮД Ц.САНДУЙ , Ж.МӨНХБАТ , Н.НОМТОЙБАЯР МЭТИЙН ЗАЛЬТАЙ ЛУЙВАРЧИДЫН СҮҮДЭРТ ДАРАГДСАНДАА!

0  |  0
Oyunaa(66.181.186.235) 2017 оны 08 сарын 23

Unexeer uxaantai mundag xun bna.. iim l shudraga medlegtei xumuus ene uls turiig udirdmaar bna!!!

0  |  0
Цогт очир (66.181.186.182) 2017 оны 08 сарын 23

Нэгэнт ялагдчхаад суудалдаа ичэхгүй суух муухай. Сандуй, Энхболд хоёр талцуулахын дон тусаагүй л бол өөрсдөө хаалгаа гаднаас нь хаагаад хурааж цуглуулсан мөнгөөрөө амьдраад явах хэрэгтэй л дээ.

0  |  0
зочин(124.158.109.140) 2017 оны 08 сарын 23

Энэ бид хоерын эрдэмтэн гэж юу байхавдээ?! асуудал яаж ч эргээ билээ?! дэндуу болчимгуй хандаж буй энэ нохон одоо мундаг сэтгэгч саруул толгойтон болж бна уу?! 60-н тэрбумаар хариуцлага хулээх хун унэндээ бхгуйшдээ?!

0  |  0
МАН ГИШҮҮН(66.181.165.38) 2017 оны 08 сарын 23

манай МАН Бадамжунайгаас салахгүй бол ийм нэр хаягаас хэзээ ч мултрахгүй .

0  |  0
ИРГЭН(180.149.98.82) 2017 оны 08 сарын 23

ЖИНХЭН ЭХ ОРОНЧДЫГ ОЛЖ, ТӨРИЙГ УДИРДУУЛВАЛ АЛЬ Ч НАМ НЬ ХАМААГҮЙ ЯЛАЛТ БОЛНО. ТИЙМ ХҮМҮҮС БАЙНА УУ??? МӨНГӨ- ЭХ ОРНООС ҮНЭТЭЙ ЮУ???

0  |  0
нараа(202.21.106.165) 2017 оны 08 сарын 23

13-р хороололд зам дагуу ямар ч барилга барьж болох 350м2 өмчлөгдсөн газар зарна. 88145555

0  |  0
зочин(202.9.42.100) 2017 оны 08 сарын 23

Хүрлээ хүүг чагнаагүй ээ. Харин Баатар гэж нөхөр өдөж , хоргоож байгаад өөрөө ялалтын % энэ тэр гэж янзк бүрийн юм гар утсаараа бичээд л түмэнд түгээсэн хэрэг. Баттулгын зүгээс МАН-ыг бусниулах гэж хийж байгаа ажил юм биш үү?

0  |  0
Зочин(66.181.185.167) 2017 оны 08 сарын 23

Дандаа л ингэж жүжиглэцгээж байдаг шүү дээ! 100 жил өнгөрөвч хэвээрээ.

0  |  0
Тайван(43.242.243.163) 2017 оны 08 сарын 22

МАН-ын төдийгүй монгол улсын ирээдүйн хөгжил цэцэглэлтийн төлөө зөвлөх чадвартай цөөн хүний нэг бол доктор Сүхбаатар.Зах зээлд шилжсэн хүнд хэцүү жилүүдэд ХАА-н салбарыг сайдын хувьд удирдаж, өнөөг хүртэл зах зээлийн онолыг судлаж,зааж төрийн тулгуур болж яваа олон шавьтай эрдэмтэн. Монгол хүн бүрт уншаад, мэдээд авах, өөрийн сонголт, оролцооны учир холбогдлын талаар үнэтэй мэдээлэл өгсөнд талархаж байна.Намын нөхөд нь нэгээг тунгааж байгаа биз ээ.Танд амжилт хүсье

0  |  0
Анхаа(139.5.217.220) 2017 оны 08 сарын 22

Хүрэлсүх зангарагтай сайд шүү. Харахаар итгэл төрдөгкюм. Хэлсэн хийсэн хоёр нь яв цав нийцдэг нь сайхан байдаг юм.

0  |  0
Зочин(66.181.160.10) 2017 оны 08 сарын 22

Би бол жирийн л нэг ард. Би Хүрэлсүхийг сайн мэдэхгүй. Гэхдээ монгол морьдыг амьдаар нь хятадын хил давуулахыг хориглож тэр санаан дээрээ тууштай зогсож чадаж байхы нь хараад үнэхээр бахархсан шүү. Хүрэлсүх бол тууштай эх оронч,жинхэнэ монгол эр хүн

0  |  0
Ард(66.181.160.10) 2017 оны 08 сарын 22

Зөв л бодож байнашт. Ухаантай хүн гэдэг өөр юмаа. Тэртэй тэргүй энэ намыг хориглож,тарааж чадахгүйгээс хойш өөрчлөн байгуулах л хэрэгтэй.

0  |  0
zochin(202.179.27.74) 2017 оны 08 сарын 22

Nam dotroosoo duugarch bgaa ni saishaaltai bna shuu Ene namd heden teneg bugs dolooson ugaatsandaa tsadaj hanadaggui gulugnuud bnaa Munh bat Nomtoi bayar geh met

0  |  0
Зочин(103.57.94.101) 2017 оны 08 сарын 22

Ахмадуудаасаа зөвлөгөө авч ажилдаа тусгах байждээ үнэн үг хэлжээ

0  |  0
irgen (150.129.142.178) 2017 оны 08 сарын 22

Намын цаашдын төлөвшил, улс орны ирээдүйн хөгжилд эрдэмтэн мэргэдийн санал бодлыг сайн тусгаж, засгийн газрын үйл ажиллагаандаа зөвлөх байдлаар ажиллах нь зүйтэй дэ.

0  |  0
Иргэн(103.212.116.182) 2017 оны 08 сарын 22

За нэг л талруугаа хэтэрхий хэлбийсэн ярилцлага байна. Намыг өөрчлөн байгуулах гэдэг харин зөв санаа шүү!

0  |  0
Иргэн(66.181.183.136) 2017 оны 08 сарын 22

Энэ бид хоерын эрдэмтэн гэж юу байхавдээ?! асуудал яаж ч эргээ билээ?! дэндуу болчимгуй хандаж буй энэ нохон одоо мундаг сэтгэгч саруул толгойтон болж бна уу?! 60-н тэрбумаар хариуцлага хулээх хун унэндээ бхгуйшдээ?!

0  |  0
saravsambuu(27.123.214.119) 2017 оны 08 сарын 22

Tulhtai urgun tsaraatai setgedeg erdemten hunii ugiig sonsohod taatai baina Nomtiin derged argagui l nomtoi hun yumaa

0  |  0
Пүрэв(139.5.216.185) 2017 оны 08 сарын 22

Дэмжиж байнаа. Мундаг хүн юмаа.

0  |  0
Zochin(150.129.142.4) 2017 оны 08 сарын 22

KLINIK UHELD ORSON KOM-ST NAM SEHEH UU ?????

0  |  0
hojgor (212.51.198.193) 2017 оны 08 сарын 22

Ene komnust namiin uldegdel shaarnuudiig ene tsusan tuuhtei namiig 1990 ond huuliar horigloh bsan yum odoo oroitoigui edniiig bugdiig shoron gyandand hiij namiig ni alban yosoor huuliar horigloh yostoi socjal demokrat nam gej Germand Gitleriin nam bsan yum daa mangaanuud mini

0  |  0
ЗОЧИН(103.212.117.172) 2017 оны 08 сарын 22

МАН-ЫН ЭРҮҮЛ САРУУЛ СЭТГЭДЭГ , УЛС ЭХ ОРНОО ГЭСЭН ГИШҮҮД ДЭМЖИГЧИД ОЛОНХИ! М.ЭНХБОЛД ТОЛГОЙЛСОН МАН -ЫН НЭР ХҮНДИЙГ ШАЛААР НЭГ БОЛГОСОН ЦӨӨХӨН ЛУЙВАРЧИД НАМ , ТӨРИЙН УДИРДЛАГААС ЗАЙГАА ТАВЬЖ ӨГ!!!

0  |  0
Б.зочин(124.158.95.187) 2017 оны 08 сарын 22

Зөв бодолтой хүн байна.АМЖИЛТ ХҮСЬЕ

0  |  0
Иргэн(66.181.183.136) 2017 оны 08 сарын 22

Хурэлсух гээд л ярихаар нь хэт горьдогсод гэдэг ууднээс нь хардаг болсон. Хурэлсух, Сухбаатар нар таарсан таар шуудайнуудшдээ?! эдэхгуй юм шиг цариалцагаахаа боль?!

0  |  0
zochin(203.91.115.40) 2017 оны 08 сарын 22

demjij baina

0  |  0
иргэн(202.179.26.47) 2017 оны 08 сарын 22

зөвшд

0  |  0
иргэн(202.72.245.122) 2017 оны 08 сарын 22

Дэмжиж байна, буурлаас үг сонсож сурах хэрэгтэй, биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэгсэн

0  |  0
Зочин(124.158.109.140) 2017 оны 08 сарын 22

Санал нэг байна аа. Сайн ч багш. Ийм эрдэмтэдийн үгийг сонсох хэрэгтэй.

0  |  0
Зочин(59.153.115.115) 2017 оны 08 сарын 22

Зөв ярьсан байна.

0  |  0
Top