Ц.Сандуйг төлөөлөгчдийн гуравны хоёроор огцруулна

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 23

 Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Сандуйг огцруулахаар төлөөлөгчид нь гарын үсэг зурч эхэлсэн. Огцруулах бичигт МАН-ын 16 төлөөлөгч гарын үсэг зурсан. Мөн АН-ын 11 төлөөлөгч гарын үсэг зурахаа мэдэгдээд байгаа юм. Нийт төлөөлөгчдийн 50 хувь нь Ц.Сандуйг огцруулахыг дэмжиж буй ч хуулинд огцруулах асуудлыг нарийн тусгаж өгөөгүй байна.

   Харин Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд, төлөөлөгчийн гуравны хоёроос доошгүй нь тухайн Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзсэн тохиолдолд огцрох үндэслэл болдог. Энэ зарчмыг баримталж НИТХ-ын даргыг чөлөөлөх боломжтой аж. Нийслэлийн МАН-ын бүлгийн хурлаар энэ асуудлыг хэлэлцэж, НИТХ-д оруулах асуудлыг шийдвэрлэх юм байна.

Нийслэлийн МАН-ын бүлгийн хурал хуралдах ёстой ч товыг хараахан зарлаагүй байгаа аж.

15 дугаар зүйл. Хурлын бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болох 

15.1.Дор дурдсан тохиолдолд аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын бүрэн эрх энэ хуулийн 9.3-т заасан хугацаанаас өмнө дуусгавар болно:

 15.1.1.Хурлын нийт төлөөлөгчийн гуравны хоёроос доошгүй нь тухайн Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж хугацаанаас нь өмнө тараах тухай санал гаргасан;

 15.1.2.тухайн нутаг дэвсгэрийн нийт сонгогчийн дийлэнх олонхи нь Хурлын бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох нь зүйтэй гэж санал гаргасан;

 15.1.3.засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх, татан буулгах тухай Улсын Их Хурлын шийдвэр гарсан.

15.2.Энэ хуулийн 15.1.1, 15.1.2-т заасан тохиолдолд Хурал өөрөө тарах тухай тогтоол гаргаснаар тухайн Хурлын бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болно. 

15.3.Хурал өөрөө тарах тухай тогтоолын төслийг илээр санал хурааж шийдвэрлэнэ.

15.4.Багийн Хурлаар энэ хуулийн 15.1.1, 15.1.2-т заасан асуудлыг хэлэлцэхээр бол тухайн багийн нийт өрхийн гуравны хоёроос доошгүйн төлөөлөл оролцсон тохиолдолд Хурлын шийдвэрийг хүчинтэйд тооцно.

15.5.Энэ хуулийн 15.1.1, 15.1.2-т зааснаар Хурал өөрөө тарах шийдвэр гаргасан бол 30 хоногийн дотор сонгууль зарлана.

Т.Түвшин 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.229.123.254) 2017 оны 08 сарын 23

ENE KHUGIIN TSARAYTAY , KHOGIIN BODOLTOY LALAR sayn duraaraa ogtsorch zaylaach

0  |  0
MAHгас(202.9.40.206) 2017 оны 08 сарын 23

Өөрөө сайн дураараа ажилаа өгвөл өөрт нь л сайн гэдгийг ойлгодоггүй мөн ч MAHгар MAхAH толгой байнаа энэ одоо

0  |  0
Top