Монгол улсын ГЕГ, Хятадын гаалийн цагдаатай хамтарч ажиллана

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 24

 

Монгол улсын Гаалийн ерөнхий газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх газрын төлөөлөгчид, БНХАУ-ын ГЕГ-ын Гаалийн цагдаагийн газрын дарга Лю Сиао Хуй, Хөх хотын Гаалийн цагдаагийн газрын дарга Жоу Жюн нартай уулзжээ.

Тэд гаалийн зөрчил, хар тамхитай тэмцэх чиглэлээр хамтарч ажиллах эрх зүйн орчныг баталгаажуулсан байна. Хамтын ажиллагааны хүрээнд зөрчлийн мэдээлэл солилцох, мэргэшүүлэх сургалт хийх, хар тамхи илрүүлэх техник хэрэгслийн дэмжлэг үзүүлэх зэргийг хоёр тал тохиролцжээ.

Мөн үеэр тус байгууллагаас зургаан төрлийн хар тамхи илрүүлэх 10 иж бүрэн хэрэгслийг манай талд хүлээлгэн өгчээ.

Г.Хан

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top