Түүх дурсгалын үнэт өв ”Сундуй, Сандуйтан”-гийн золиосонд орсон уу?

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 25

“Түүх соёлоо хайрлан хамгаалдаггүй улс мөхдөг жамтай” гэсэн мэргэн үг байдаг. Эл үгийг урьтал болгон өгүүлдгийн учир нь Монгол Улсын түүх соёлын дурсгалт 11 байшингийн нэг болох Монгол Улсын найм дахь Ерөнхий сайд Ц.Жигжиджав агсны амьдарч байсан байшин мөхлийн ирмэгт ирээд байгаа талаар өгүүлэх гэж буйд юм.


Таны харж буй энэ зураг дээрх байшингийн дээвэр бол Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороонд байрлаж буй Ц.Жигжиджав агсны байшингийнх. Яг л ядуу айлын гэрийн бүрээс шиг бөөн нөхөөс болсон энэхүү дээврийг засаж янзалчихсан байгаа царай нь энэ аж. Уг нь тус байшингийн дээвэр урьд өмнө нь шувуу нуруутай байсан ч Нийслэлээс өргөтгөн шинэчлэх нэрийдлээр ингэж орхижээ. Ёстой нөгөө нуухыг нь авах гээд нүдийг нь сохолсон гэдэгтэй л агаар нэг үйл явдал энэ байшинд тохиолджээ. Гэхдээ учир явдлыг ухаад үзвэл их сэжигтэй. Мэдээж сайжруулж засъя гэсэн чин сэтгэл байгаа бол ийм байдлаар хандахгүй. Харин өнө удаан жилийн элэгдэлд орсон энэ байшинг “Муу, муухай дээр нь улцан” болгож, хүн ашиглахын аргагүй болгох нь ТЭДНИЙ /Нийслэлийн Өмчийн харилцааны газар, нийслэлийн удирдлагууд... гэх мэт хэсэг бүлэг улс/ зорилго байжээ. Эрх мэдэл, албан тушаалаа ашиглан улсын өмчийг хувийн өмч шиг дураараа ашигладаг  төрийн өндөр албан тушаалтнууд ийнхүү түүхэн дурсгалт байшингийн барилга руу шүлсээ гоожуулан дайралт хийгээд эхэлжээ. 

ТЭДНИЙ хийсэн хэрэг хэмээн хардах үндэслэл!!!

Монгол Улсын найм дахь Ерөнхий сайд Ц.Жигжиджав агсны амьдарч байсан байшин  улсын өмчид бүртгэлтэй байдаг аж. Бүр тодруулбал, энэ байшин Нийслэлийн Өмчийн харилцааны газрын мэдлийнх гэнэ. Албан конторын зориулалттайгаар ашиглагдаж ирсэн энэ байшингийн газрын эзэмших, ашиглах гэрчилгээ нь  Нийслэлийн Засаг даргын 2005 оны захирамжаар баталгаажсан  байдаг юм байна. Өөрөөр хэлбэл, тухайн үеийн Нийслэлийн Засаг дарга буюу Улаанбаатар хотын Захирагч Миеэгомбын Энхболдын захирамжаар энэхүү байшин Нийслэлийн Өмчийн харилцааны газарт шилжжээ.

Тэгвэл Нийслэлийн Өмчийн харилцааны газраас  Монгол Улсын түүх соёлын дурсгалт 11 байшингийн нэг болох энэхүү байшинг өргөтгөн шинэчлэх хүсэлтийг Нийслэлийн хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газар/НХТЕТГ/-т гаргаснаар 2017 оны 6 дугаар сарын 7-ны өдөр өргөтгөн шинэчлэх зөвшөөрлөө НХТЕТГ-аас гаргуулж амжжээ.

Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр, Ц.Жигжиджав агсны амьдарч байсан байшинг  НХТЕТГ-ын 2017 оны Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлээд одоо байгаа барилгыг буулгалгүйгээр дээш нь гурван давхар болгон өргөтгөх зөвшөөрлийг Нийслэлийн өмчийн харилцааны газарт олгосон аж. Зөвшөөрөл гэдэг нь зураг төсөл боловсруулах архитектур төлөвлөлтийн даалгавар юм байна.

Ингэснээр Монгол Улсын түүх дурсгалын үнэт өв болсон энэнхүү байшин өөрийн унаган төрх, дахин давтагдашгүй үзмэр нь үгүй болох нь нэгэнт тодорхой болжээ. Хэдийгээр байшинг буулгахгүйгээр дээш нь давхарлан өргөтгөнө гэж байгаа ч энэ үгэнд тэнэг хүн итгэхэд ч бэрх юм. Яагаад гэж үү. Ямар ч барилгад суурь чухал. Хар ухаанаар бодоод үзсэн ч олон жилийн элэгдэлд орсон ийм байшин дээр хоёр давхар барилга барина гэдэг бол барилгын наад захын стандарт шаардлагыг хангахгүй нь тодорхой юм. Гэтэл яагаад ингэж улайм цайм өргөтгөнө шинэчилнэ гэж дайраад байгаа нь цаанаа ямар нэгэн эрх ашгийн зөрчил нуугдаж байгааг бэлхнээ гэрчилнэ.

Монгол Улсын “Соёлын өвийг хамгаалах тухай” хуулийг Нийслэлийн удирдлагууд маш ноцтой зөрчиж байна

Монгол улсын “Соёлын өвийг хамгаалах тухай хууль”,

2.4.2 дэхь хэсэг  МОНГОЛ УЛСЫН ХАМГААЛАЛТАНД АВСАН ТҮҮХ, СОЁЛЫН ҮНЭТ ӨВ-ийн жагсаалтын 13 дахь хэсэгт  “Барилга, байшин: Түүхэн тодорхой цаг үед баригдаж хот байгуулалт, уран барилгын түүхийн аль нэг хэсгийг төлөөлж чадах болон түүхэн үйл хэргийн бодит дурсгал болж үлдсэн, нэрт хүмүүсийн ажиллаж, амьдарч байсан бүх төрлийн барилга байшин, орон сууцны барилга хамаарна” хэмээн маш тодорхой заасан байна.


Ц.Жигжиджав агсан бол Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийн үр дүнд үүсгэн байгуулагдсан Улсын их Хурал, Улсын Бага Хурлын Төлөөлөгч /гишүүн/, БНМАУ-ын худалдаа, аж үйлдвэр, зам тээвэр, харилцан нэвтрэлцэх холбооны яамны анхны сайд, Монгол Улсын найм дахь Ерөнхий сайд  хийж байсан хүний хувьд яалт ч үгүй Монголын түүхэн хүмүүн. Тэр ч утгаараа түүний ажиллаж, амьдарч байсан байшин барилга бол МОНГОЛ УЛСЫН ХАМГААЛАЛТАНД АВСАН ТҮҮХ, СОЁЛЫН ҮНЭТ ӨВ-д зүй ёсоор багтаж байгаа юм. Хамгаалалтад авсан түүх дурсгалын үнэт өвөө өдгөө бид хайрлан хамгаалах үүргийг хуулийн өмнө хүлээсэн. Гэвч үүргээ үл ухамсарлагч Нийслэлийн газар хэлтсийн удирдлагууд /Нийслэлийн өмчийн харилцааны газар, НХТЕТГ/, цаашлаад Нийслэлийн Удирдлагууд /Нийслэлийн Засаг дарга буюу Улаанбаатар хотын захирагч Су.Батболд, НИТХ-ын дарга Ц.Сандуй/  нарын энэ үйлдлийг юу гэж ойлгох вэ. Монгол Улсын түүхэн дурсгалт 11-хэн байшин үлдсэний нэгийг нь ийнхүү өргөтгөн шинэчлэх нэрээр үгүй хийх гэж байгааг Нийслэлийн удирдлагууд мэдэхгүй өнгөрөөгүй нь лавтай. Учир нь манай хотын удирдлагууд энэ мэт түүхийн үнэт өв-өө хайрлан хамгаалах нь хийх ажил, гүйцэтгэх үүрэг нь болохоор тэр.

Сэтгүүлчийн дүгнэлт.

Биднээс олон жилээр хөгжлөөрөө түрүүлж байгаа улс орнууд бүгд л түүх соёлоо дээдэлсэн иргэншсэн улсууд байдаг. Тэнд өнө их түүхээс үлдсэн байшин барилгаа яаж тэр хэвээр нь авч үлдэх вэ, яаж түүхэн үзвэр болгох вэ гэдэг нь тухайн хотын удирдлагын хийх асуудал байдаг.

Гэтэл манай Нийслэл хотын удирдлагууд Монгол Улсын их түүхээс үлдсэн хуруу дарам газрын нэг болох Ерөнхий сайд Ц.Жигжиджав агсны амьдарч байсан хотын төвд байрлах эртний байшинг сэргээх нэрээр тойруулан нүх ухаж, сэндийчлэн, нураахад бэлэн болгох ч  гэж дээ. Уг нь хуулиа дагадаг, түүхээ дээдэлдэг Нийслэлийн удирдлагуудтай байсан бол эртний ийм байшингуудаа нураах биш сэргээх, тойруулж нүх ухах биш, хашаа татаж хамгаалах байлаа.

Ерөнхий сайд асан Ц.Жигжиджав агсны байшинг ийнхүү өргөтгөх нэрийн дор өөр эрх ашиг нуугдаж байна хэмээн хардах хоёр үндэслэл энд байгааг дахин хэлье. Нэгдүгээрт, Монгол Улсын “Соёлын өвийг хамгаалах тухай” хуулийг зөрчиж байгааг дээр тайлбарласан. Хоёрдугаарт барилгын норм стандартыг илт зөрчсөн зураг төслийн зөвшөөрлийг Нийслэлийн өмчийн харилцааны газар гаргуулсан явдал юм. Энэ мэт зүйлийг эш үндэс болгоод үзвэл Ц.Жигжиджав агсны байшин эрх мэдэлтнүүдийн нурааж эвдэлж ханадаггүй үл бүтэх сэтгэлгээ, зарж дуусч ханадаггүй газрын наймааны  “Золиосонд” орсон нь тодорхой байгаа юм. 


С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(139.5.216.71) 2017 оны 08 сарын 28

Bvh zvild irged ilvv hoshuuldag boljdee

0  |  0
Irgen(112.72.11.121) 2017 оны 08 сарын 27

60 TERBUM BOL UNEN SHUU DEE SOLIGDOJ BGAA TUR ALBAN HAAGCH NAR MUN TURIIN UILCHLGEENII ALBNI HUMUUS UNENIIG HEL

0  |  0
Иргэн(182.160.36.205) 2017 оны 08 сарын 26

Батболд нэг их ажил хийж чадахгүй байж Алдарт Сандуйтай нийлж луйвар хийж байна иргэдээ,Энэнээс цаанч нотой юмнууд дуулдах боллоо,

0  |  0
Чулуунбат Уранчимэг.(80.99.180.162) 2017 оны 08 сарын 26

Чи одоо байшин барилга гээд битгий ярь ,тэртэй тэргуй Монголын ев сан.Чи алдаагаа засах ёстой,Чи хэн бэ?Монголд.

0  |  0
barilgachin(66.181.191.52) 2017 оны 08 сарын 26

УЛААНБААТАР ЯМАРЧ ТҮҮХГҮЙ ХОТ БОЛЖ БАЙНА. ТҮҮХЭН БАРИЛГА БАЙТУГАЙ СҮҮЛИЙН ҮЕИЙН АРД КИНОТЕАТР, УЛСЫН ЦИРК, СПОРТЫН ТӨВ ОРДОН ГЭЭД ОЛОН САЙХАН БАРИЛГЫГ ТОЛГОЙГҮЙ УЛСЫН БАЙЦААГЧИЙН АКТЫГ ҮНДЭСЛЭН НУРААХ ГЭЖ ЧИЧРЭЭД ДАЙРААД БАЙГАА.

0  |  0
Болд(27.123.214.117) 2017 оны 08 сарын 25

Энэ ч түүхийн өв биш байлгүйдээ.

0  |  0
Zochin(202.179.8.130) 2017 оны 08 сарын 25

Энэ газрыг өөд ни татаад аваад явчих газарт нь өгчих хэрэгтэй. Жишээ нь: Монгол улсын бүх иргэдэд үйлчилдэг Үнэт цаасны хадгаламжийн төв гэх мэт ирээдүйд үнэ цэнэтэй болох газарт

0  |  0
zochin(122.201.31.15) 2017 оны 08 сарын 25

ene lalaruud chini yasan chi khanaji tsaddagguy yum be dee , ukhekhdee ed khurunguu awaad tanm ruugaa yawakh bish

0  |  0
enkhee(59.153.87.222) 2017 оны 08 сарын 25

sandui,sundui 2 saihan zaschee ene baishing

0  |  0
naruto(43.228.129.65) 2017 оны 08 сарын 25

түүхийн дурсгалт зүйлсээ аваръя гэдэг хөдөлгөөн өрнүүлцгээе. дэмжээрэй

0  |  0
Top