”Хэрвээ таны хүүхэд цэцэрлэгт орсон бол гар утсанд тань мессэж ирнэ”

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 25

Энэ жил цэцэрлэгийн шинэ элсэгчдийг онлайнаар бүртгэсэн билээ. Өөрөөр хэлбэл, 205 онд төрсөн хоёр настангуудыг цахимаар бүртгэсэн. Тэгвэл онлайн бүртгэлийн сугалаа өнөөдөр 10:00-12:00 цагийн хооронд явагдана.

Энэ талаар албаны эх сурвалж "Сугалааг Нийслэлийн Боловсролын газар болон цэцэрлэгээс хараат бусаар, автомат системийн түүврээр явуулах юм байна. Өөрөөр хэлбэл санамсаргүй түүврийн аргаар сонгогдоно гэсэн үг.

Ийнхүү сугалаанд таарсан хүүхдийн эцэг эхийн утсанд мессэж очно. Тухайлбал "танай хүүхэд Сүхбаатар дүүргийн 234-р цэцэрлэгт орохоор боллоо" гэсэн утгатай мессэж очно гэсэн үг аж. Тиймээс завгүй эцэг эхчүүд цэцэрлэг дээр очилгүйгээр хүүхдээ орсон эсэхийг мэдэх боломжтой юм байна.

С.Баяр

Эх сурвалж: zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top