“УБТЗ”-ын шинэчлэлд зориулагдах 100 тэрбум рублийн сураг

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 25

 

 

Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам”-ын техникийн шинэчлэлийн талаар Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилын ОХУ-д хийсэн айлчлалын үеэр хөндөгдөж, хоёр улсын ГХЯ-ын ажлын хэсгийн зөвлөлдөх уулзалтын үед яригдаж, Оросын талаас төсөл  тодорхой болсон тохиолдолд 100 тэрбум рублийн зээл өгөх боломжтой тухай мэдэгджээ. Эдгээр уулзалт нь    ирэх 9 дүгээр сард ОХУ-ын Владивосток хотноо болох Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын бэлтгэл, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тус уулзалтад  оролцох зэрэгтэй холбоотой юм байна.

 

Ерөнхийлөгч Х.Баттулга Зам, тээврийн хөгжлийн сайд “УБТЗ”-ын дарга нарыг хүлээн  авч уулзах үеэр ОХУ-ын  100 тэрбум рублийн зээлээр  хийх  “төсөл” тодорхой болжээ.

 УБТЗ-ын үйл ажиллагаа, техникийн шинэчлэлд  400 сая ам.доллартай тэнцэх буюу 100 тэрбум рублийн зээл шаардлагатай аж. Эхний ээлжинд 467 км гол замыг хүчжүүлэх их засварын ажил, Салхит-Эрдэнэтийн 165 км төмөр замын засвар, Эмээлт-Хоолт, Хонхор орчмын бага радиустай 25 км тахир замыг шулуутгах,  техник хэрэгслийн парк шинэчлэл, цахилгаанжуулалт, модон дэрүүдийг бетон дэрээр солих, зөрлөг нэмэх, ачаа, сэлгээний зүтгүүрүүд, вагон нэмэх зэрэг олон ажил багтжээ.  Үүнээс өмнө хоёр улсын Засгийн газраас тус бүр 125 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг “УБТЗ“-д оруулж байсан юм.

Д.Дорж

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
аа(202.9.42.163) 2017 оны 08 сарын 26

Богд уулын урдуур нь тавих юу болсон?

0  |  0
Хаха(139.5.218.97) 2017 оны 08 сарын 26

Мн-д : тэр үед Туул голын намаг гэж авхын аргагүй бсан учраас тэгэж хийсийн. Зүтгүүр дангаараа л 139 тн жинтэйшдээ. 1 галт тэрэг 2000-3000 тн

0  |  0
mn(103.229.122.12) 2017 оны 08 сарын 25

TYMUR ZAMIIG ANH YARAAD TAVISAN UCHRAAS TAHIR TOIRUU BOLSN

0  |  0
Top