”Эрдэнэс-Тавантолгой”-н Уурхайн дарга Д.Чинбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 25

 

Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирар  Д.Ариунболдын тушаалаар  тус компанийн Уурхайн дарга Д.Чинбатыг 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.  

Уурхайн даргын ажлыг 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс  тус компанийн Геологи, уул уурхай хариуцсан газрын захирал Б.Мөнхбаатар хавсран гүйцэтгэхээр болсон байна.

 Д.Чинбатыг Хятадын хөрөнгө оруулалттай “ТТ ЖИ ВИ КО” компанийн талд илт үйлчилж, ажилчдын  амь нас, эрүүл мэндийг үл хайхран ноцтой шийдвэрүүд гаргасан, оператор Л.Ариунсанг  ажилд нь гаргахгүй халах шийдвэр гаргасныг эсэргүүцэн уурхайн ажилтнууд гүйцэтгэх захирал болон удирдлагууддаа шаардлага хүргүүлж, оператор Л.Ариунсан нойтон өлсгөлөн зарлаад байсан юм. 

Д.Дорж

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(116.44.154.116) 2017 оны 08 сарын 25

oorsdii n daramtalj erh ashigii n haihrahgui bigaa dargaa hamgaalj bigaa ajilchidiig yu gej oilgoh ve .. iljig modon hudragandaa gej olgohuu bool chuud bigaa gesen unen yum binaldaa

0  |  0
Top