”Амар тайван амьдралын төлөө” сэдэвт зөвлөгөөн боллоо

2017 оны 08 сарын 25

Төв аймгийн прокурорын газар, Заамар сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэстэй хамтран "Амар тайван амьдралын төлөө” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Зөвлөгөөнд тус аймгийн Өндөрширээт, Цээл, Эрдэнэсант, Баянхангай, Угтаалцайдам, Лүн, Заамар сумдын болон хил залгаа Сэлэнгэ аймгийн Орхонтуул, Булган аймгийн Рашаант, Дашинчилэн, Баяннуур, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр зэрэг сумдын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга,Засаг дарга, хэсгийн  төлөөлөгч,хууль эрх зүйн ажилтан, малчдын  бүлгэмийн ахлагч нарыг хамруулжээ.

Зөвлөгөөнөөр төв аймгийн Ерөнхий прокурорын орлогч Ц.Сонинмөнх "2016, 2017 оны эхний хагас жилийн байдлаар аймгийн хэмжээнд үйлдэгдэн гарсан хулгайн гэмт хэрэг түүний дотроос малын хулгайн гэмт хэргийн шалтгаан нөхцөл”-ийг харьцуулан судалж, мэдээлэл хийсэн байна. Мөн тус прокурорын газрын хяналтын прокурор Т.Нансалмаа Төв аймгийн Эрдэнэсант, Лүн, Цээл  сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлыг шалгаж, зааварчлага  өгч ажиллажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top