“little Miss United World” тэмцээний шалгаруулалтад 5-15 насны бүх охид оролцох эрхтэй

2017 оны 08 сарын 25

“Дэлхийн Монгол гүнж мисс” ТББ-аас санаачлан 5-15 насны охидын “little Miss United World” дэлхийн миссийн тэмцээнийг өнгөрсөн 2 жилд амжилттай зохион байгуулсан. Улмаар тэмцээнд оролцсон миссүүдэд телевиз, дэлгэцийн салбарт өөрсдийгөө сорих боломж нээгдэж, кино, клип, рекламанд тоглон олон орны охидтой үерхэн үе тэнгийнхнээсээ байнга суралцан амжилтаа ахиулж байгаа юм.

Тэгвэл энэ жил 9 дүгээр сарын 24-нөөс 30-ны өдрийн хооронд Грек улсад  тус тэмцээн болох аж. Тиймээс мисс, модель ангилалд дэлхийн 60 гаруй орны  охидтой эх орноо төлөөлөн өрсөлдөх охидыг телевизийн уралдаант нэвтрүүлгээр сонгон шалгаруулахаар болжээ.

Тус тэмцээний монгол дахь шалгаруулалтанд Мисс, модель болох сонирхолтой 5-15 насны бүх охид оролцох эрхтэй. Учир нь хүүхдүүдийг бүрэг ичимхий, амжилтанд хүрэхгүй гэж амжилтаас бултуулах биш өөрийгөө нээж, хөгжүүлэх боломжийг нээж өгөх зорилготой юм байна.

Охидыг шалгаруулахдаа тэмцээний албан ёсны пэйж Princess Miss World хуудсанд оролцогчдын фото зургийг нийтэлж, хамгийн их лайк, шэйр цуглуулсан нэг оролцогчийг 2 дугаар шатны шалгаруулалтанд шууд тэнцүүлэх юм.

Эхний шатны шалгаруулалт 8 дугаар сарын 28-ны өдөр болох бөгөөд авьяас, загварын алхааны аль нэгийг оролцогчид өөрсдөө сонгоно.

Сүүлийн шат буюу 2 дугаар шатны шалгаруулалт 9 дүгээр сарын 2-нд болно. Сүүлийн шатны шилдэг оролцогчдод загварын алхааны хичээл, хувь хүнийг хөгжүүлэх сургалтуудад хамруулж, хүмүүнлэгийн ажил хийх юм байна.

Image may contain: 8 people, people smiling, people sitting and indoor

  1. Ч.Энхжаргал – “little Miss United World” хүүхдийн миссийн тэмцээний албан ёсны төлөөлөгч
  2. М.Туяа – Ертөнцийн дэд мисс
  3. У.Нямсүрэн – Ертөнцийн фото мисс
  4. Б.Биндэрьяа – Ертөнцийн гүнж мисс
  5. Б.Эмүжин – Дэлхийн гүнж мисс

Дашрамд дурдахад “little Miss United World” хүүхдийн дэлхийн миссийн тэмцээний монгол улс дахь албан ёсны эрхийг  эзэмшигч “Дэлхийн Монгол гүнж мисс” ТББ-ийн тэргүүн Ч.Энхжаргал нь тус тэмцээний шүүгчээр ажилладаг аж.

Бүртгэл 08-р сарын 27-ны өдрийг  дуустал TV8 телевизийн байранд  явагдах бөгөөд 88101555, 94147717 дугаараар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой юм.

Image may contain: 8 people, people smiling, people standing and wedding

Image may contain: 7 people, people smiling, people standing

 

Д.Тамир

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top