60 тэрбумын асуудлаар М.Энхболдоос мэдүүлэг авчээ

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 25

Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас олны анхаарлын төвд буй хэргийн мөрдөн байцаалтын талаар өнөөдөр /2017.08.25/ сэтгүүлчдэд хийлээ. 

АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог "Эрх бүхий албан тушаалтнууд төрийн албыг наймаалцаж 60 тэрбум төгрөг босгох асуудлыг 2016 оны наймдугаар сард нийслэлийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Энэ хэрэгт Тагнуулын Ерөнхий Газар, ЦЕГ, АТГ-ын гурван байгууллагын ажлын хэсэг ажиллаж байна.2016 оны сонгуулиас хойш төрийн албанд шинээр томилогдсон 1,400 гаруй иргэнийг байцаасан. Өнөөдрийг хүртэл шүүх шинжилгээний байгууллагаар дуу хоолойтой холбоотой дөрвөн төрлийн шинжилгээ хийгдсэн. Нийслэлийн прокурорын байгууллагаас 60 тэрбумыг гэх бичлэгийг эвлүүлэг байна уу үгүй юу? гэдгийг шалгуулахаар шинжээч томилсон.УИХ-ын сонгуулийн өмнөх 60 минутын хугацаатай бичлэгийг цахим сүлжээнд байршуулсан юм. Гэтэл энэ нь нийт 162 минут үргэлжилсэн яриа байжээ. Энэ бичлэгийг дөрвөн удаа шинжилсэн ч дахин шинжлэх нь зүйтэй гэж үзэн, шинжээч томилжээ. Үүнээс гадна 24 болон 5 минутын дахин хоёр бичлэгийг шинжилж мөн нэр дурдагдсан хүмүүсээс байцаалт авах үйл ажиллагаа үргэлжилж байгаа" гэлээ. Мөн 60 тэрбумын хэрэгт холбогдох МАН-ын дарга М.Энхболдоос мэдүүлэг авсан байна.

Ш.Адъяамаа 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.182.102) 2017 оны 08 сарын 26

Хэ хэ, Миеэгийн хэлэх үгийг бэлтгэдэг тусгай бэлтгэгчид бдаг биз дээ. Тэдний оюун санааны байж байгааг, дэлхийн энгээр сэтгэх чадваргүй, мөнгөний нүдээр харагчдын харалган инээдтэй асуултуудад 10 жилийн хүүхэд ч хариулах байх шүү. ичиг ичиг МАН-хаан.

0  |  0
ккк(202.70.37.34) 2017 оны 08 сарын 25

Гадаадад очоод хариулт авчээдээ

0  |  0
Арзгар үст(202.70.46.213) 2017 оны 08 сарын 25

Их уян зөөлхөн хүн шүү дээ. Хамаагүй ширүүн дориун асуулт асуучих вий дээ

0  |  0
монгол хүн(202.21.106.162) 2017 оны 08 сарын 25

Тэгээд баастай бурхан нь юу гэж айлдав даа? эвлүүлэг гэж байна уу?

0  |  0
билгээ(103.206.195.163) 2017 оны 08 сарын 25

энхболд гадаадад эмчлүүлж яваа гэсэн ирсэн юмуу

0  |  0
КККККККККККК(202.9.43.43) 2017 оны 08 сарын 25

ГЭРТ НЬ ОЧИЖ АВСАН БАЙХ ДААХА ХА ХА

0  |  0
Top