Хүж дэлхийн наран дор хүүхэд бүхэн цэцэрлэгтэй байхыг л хүсэж байна, Ерөнхий сайд аа!

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 25

Хөөрхий дөө, хүүхдүүд минь сугалааны хонжвор болж байгааг хараад зүрх шимрэх. Өнөөдөр 2015 оны буюу хоёр настнуудын цэцэрлэгийн онлайн бүртгэлийн сугалаа явагдаж байна.

Сугалааны дүн эхнээсээ гарч эцэг, эхчүүдийн баяр бас бухимыг зэрэг хөдөлгөх нь тэр. Мэдээж сугалаанд сонгогдсон хүүхдүүдийн эцэг эх баярлах нь тодорхой. Харин эсрэгээрээ сугалаанаас сугарч хоцорсон хүүхдүүдийн эцэг, эх хэнд гомдохоо ч мэдэхгүй хий дэмий л цухалдаж сууна.

Цухалдлаа гээд яая гэхэв, хүүхэд бүр цэцэрлэгт хамрагдах боломж нэгэнт байхгүй хойно. Нийслэлийн хэмжээнд өдгөө төрийн өмчийн 216 цэцэрлэг, төрийн бус өмчийн 407 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа нь даанч чамлалттай. Өнөөдөр хороондоо ганц ч цэцэрлэггүй бүхэл бүтэн 20 хороо байгаа гээд бод. Тэгэхээр тэр хорооны хүүхдүүд хаана, ямар газрын цэцэрлэг царайчлах ёстой вэ.

Ганцхан жишээг иш татъя. Энэ онд нийслэлийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах ёстой 145 мянган хүүхэд байгаагаас 105 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж байна. Цаана нь 40 гаруй мянган хүүхэд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг авч чадахгүй байна гэсэн үг.  

Цоожтой хаалганы цаана нулимстай суугаа тэр 40 гаруй мянган хүүхдийг Монголын төр өнөөдөр "Сугалаанд ёндоогүй" хэмээн даажигнаж сууна. Хөөрхий, хүүхдүүд эх орныхоо ирээдүй болох гэж энэ хорвоод мэндэлсэн биш, энэ нийгэмд шоовдорлогдох гэж мэндлээгүй юм. Тэд томчууд биднээс, төрийн түшээдээс, Монголын төрөөс сурч боловсрох цэцэрлэг л хүссэн.

Тиймээ,

"Хүж дэлхийн наран дор

Хүүхэд бүхэн цэцэрлэгтэй байхыг" л хүсэж байна шүү дээ. Хэдий болтол Монголын багачууд жил, жилийн намар сугалааны хонжвор болж, цоожтой хаалганы цаана уйлж суух ёстой юм бэ. Хэдий болтол цэцэрлэгийн хүүхдүүд "Хүрэлцээгүй орон тоон" дээр "алалцах" ёстой юм бэ. Хэлээд өгөөч, хууль тогтоогч УИХ-ын гишүүдээ, дарга М.Энхболд оо! Хэлээд өгөөч гүйцэтгэх засаглалын сайд нар аа, тэргүүн Ж.Эрдэнэбат аа!

С.Өлзий

Эх сурвалж: zindaa.mn

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
j(202.9.40.114) 2017 оны 08 сарын 25

Odoo bvr h.munguuch ughgvi b.a.hvvhdvvdiig alagchilj.hudka yarij toglohoo boliochee

0  |  0
S(202.9.43.223) 2017 оны 08 сарын 25

Бондын монгоо толох болохоор л гэнэт хуухдуудээ санаж гэнээ лаларыг очноон их наяд тогрогоор цэуэг тариад лалартаад сууж байхад нь та нар яагаад дуугуй байсан юм чингис самуурай 2 ын 2 бонд авчаад булаалдан гударч байхад нь та нар дуугай л сууж байсан биз дээ муу лаларуудаа битгий худлаа маягла

0  |  0
Zochin(202.131.233.251) 2017 оны 08 сарын 25

Tiin shde vnhrer haramsaltai baina. 100%-iin 50%-n ch hvrehgvi hvvhed awch bain shdee ene bol uls ornii emegnel. Hvvhdiin erh ashgiig hondoj baina. Hvvhdiin erhiig ch zorchsoorl baina. Ulsiin eh hurliihan yu huij baina. Uuj idhee zogsoogood hoich ireedvinhoo tokoo ajilaach gej hvsmeer baina.

0  |  0
зочин(202.9.42.15) 2017 оны 08 сарын 25

хүүхдээрээ тоглож бизнес улс төр хийдэг МОНГОЛ хөөрхий

0  |  0
Top