Оффшорт 29 иргэн, 35 аж ахуйн нэгж холбогджээ

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 25

АТГ "Оффшор"-той холбоотой асуудалд  мэдээлэл өглөө. АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог энэ талаар хэлэхдээ "Оффшор"-той холбоотой асуудалд олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн байгууллагын мэдээллээр 130 мянга орчим этгээдийн 2.5 сая мэдээлэл ил болсон байдаг. Үүн дунд Монгол Улсаас оффшорт 29 иргэн, 35 аж ахуйн нэгж холбогдсон. Нэр холбогдсон 29 иргэнээс 23 иргэн төрийн албанд ажиллаж байсан. АТГ, цагдаагийн байгууллагын хамтарсан ажлын хэсэг одоогоор ажиллаж байгаа. Нэр дурдагдсан бүх иргэдийг дуудаж, тайлбар байцаалт авч байгаа. Гадаад улсын АТГ болон Монгол Улстай хамтран ажилладаг гадны санхүү, эдийн засгийн  7-8 байгууллагад хүсэлт хүргүүлсэн.  Одоогоор хоёр хүсэлтийн хариу нь ирсэн байна. оффшорын хэргийн мөрдөн байцаалтын явцын талаарх танилцуулгыг наймдугаар сарын 22-ны өдөр Ерөнхийлөгчид хүргүүлсэн. Мөрдөн байцаалтын ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа" гэлээ.

Ш.Адъяамаа


Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.179.26.107) 2017 оны 08 сарын 25

Хамгийн их анхаарал татаж байгаа асуудал нь оффшорт нэр холбогдсон 29 иргэний 23 нь торийн албан хаагч байна гээд боддоо тэгэхээр улсын монго идэж хоронгожигчид дийлэнхи нь бна шдээ иймээс торийн албаны хяналт сахилга бат ямар муу байгааг энэ тоо харуулаад бн шдэ

0  |  0
Baagii(73.225.36.23) 2017 оны 08 сарын 25

Murdun btsaaltiin ajilgaa heviin urgeljilj bgaa gne uu.

0  |  0
Top