Томоохон худалдааны төвүүдээр хулгай хийдэг бүлэг этгээдийг илрүүлжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 26

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдон  Улаанбаатар хот руу ирэх иргэдийн болон тээврийн хэрэгслийн тоо эрс нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор халаасны хулгайн гэмт хэрэг өмсөх хандлагатай байгаа тул Нийслэлийн цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид хулгайн гэмт хэрэг удаа дараа үйлдсэн этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна.  Энэ оны эхний 7 сарын байдлаар улсын хэмжээнд хулгайн 5200 хэрэг гарсан. Үүний 65,6  нь халаасны хулгайнх бөгөөд 97,6 хувь нь  Улаанбаатар хотод үйлдэгджээ.  

2017оны наймдугаар сарын 23 ны өдөр томоохон худалдааны төвд хулгайн гэмт хэрэг удаа дараа үйлдсэн бүлэг этгээдүүдийг илрүүлсэн юм. Тэдгээр этгээдүүд нь иргэдийг барааны сонголтоо хийх үед элдэв зүйл асууж шалгаан анхаарлыг нь сарниулан гар утас болон бусад эд зүйлсийг нь хулгайлдаг болохоо мөрдөн байцаалтын явцад мэдүүлжээ. Иргэд та бүхэн биедээ их хэмжээний бэлэн мөнгө авч явахаас татгалзаж, цахим банк, бэлэн мөнгөний машиныг хэрэглэж  хэвшин хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Д.Дорж

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top