Авто машины худалдаа эрхлэгчдэд мэдэгдэл хүргүүлжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 26

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Баянзүрх, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт зэмшил газраа зориулалтын дагуу ашиглаагүй ил задгай авто зогсоолд машин худалдаалж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад “Газрын тухай” хуулийг хэрэгжүүлж, зориулалтын дагуу газар ашиглах тухай мэдэгдэл хүргүүлсэн байна.

  Сонгинохайрхан дүүрэгт “Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ-ын үйл ажилаагааг энэ сарын 24-ний  өдрөөс эхлүүлсэн.  Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн бүх төрлийн үйлчилгээг цогцолборт шилжүүлж, импортын машины бүртгэлийг зөвхөн “Авто худалдааны цогцолбор”-т бүртгэхээр шийдвэрлэсэн.   Авто худалдааны цогцолбор нь 6375 зогсоолтой. Үүнээс 1200 нь эзэддээ очжээ. Улаанбаатар хотод автомашин, сэлбэгийн худалдаа хийдэг 9 зах, 102 цэг үйл ажиллагаа явуулдаг бөгөөд эдгээрийг  “Авто худалдааны цогцолбор”-төвлөрүүлэх юм.

Д.Амар

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top