ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна...

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 27

Өнөөдөр аргын тооллын 2017 оны наймдугаар сарын 27. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Намрын тэргүүн шар бич сарын шинийн 6. Адъяа гараг. Салхины эх одтой, зургаан цагаан мэнгэтэй улаан нохой өдөр.

                          Барилдлага: Хүчин төгсөх
                          Шүтэн барилдлага
: Мунхрахуй
                          Суудал: 
Төмөр

Өдрийн наран 6 цаг 07 минутад мандан, 19 цаг 42 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн.

Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна...

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


        ХОНЬ (3/21-4/19)

Сул талуудаа олж харж түүнтэй ганцаараа тэмцэх чадваргүйгээ ойлгоно. Наркологийн эмчилгээ эхлүүлж болно. Хорт зуршлуудаасаа сал. Гэхдээ эмчийн туслалцаа бага харин таны өөрийн сэтгэл зүйн чадвар энэ өөрчлөлтийг хийхэд их хүч гаргах ёстойг ухаар.


ҮХЭР (4/20-5/20)

Амралтын өдөр ч гэсэн их ажилтай байна. Хамт олны мөнгөтэй холбоотой, эсвэл хамтрагчийн чинь мөнгөтэй холбоотой ажил гарна. Та хэрэгтэй мөнгөө ажиллаад олж чаддаг. Орлого зарлагаа хяна. Үдээс хойш цагийг үнэнч найзуудтайгаа өнгөрөө. Гэмтэл бэртэл, шарх, түлэгдэлт авах магадлалтай байна.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Хувийн амьдралд бэрхшээл, сэтгэл гонсойлгосон үйл явдал гарах өдөр. Тайван бус байдлын шалтгааныг та өөрөө үүсгэнэ. Мөн таны хань хамгийн тааламжгүй үед хэрүүл маргаан үүсгэнэ. Хэрвээ та хоёрын холбоо үеэ өнгөрөөсөн гэж үзвэл хүчээр жүжигт тоглох хэрэггүй.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Биеийн тамирын дасгал хий. Өнгөрсөн хугацаанд боловсруулсан санаагаа амьдралд нэвтрүүлэхэд нэн тохиромжтой. Гэхдээ албан бичигтэй зууралдаж ажилдаа амжилт гаргах гэж чармайх хэрэггүй. Хувийн асуудлаа шийдвэрлэх, үйл ажиллагааныхаа хэлбэрийг өөрчлөхөд сайн.


АРСЛАН (7/23-8/22)   

Та үнэт бэлэг, өгөөмөр сэтгэлээрээ хайртыгаа өөртөө татахыг эрмэлзэнэ. Хоорондыхоо харьцааг тунгааж үзээд та хүний сэтгэлийг "худалдаж авч" болдоггүй гэдгийг ойлгоно биз ээ.


ОХИН (8/23-9/22)

Энэ өдөр өвчин тусвал хурц, удаан үргэлжилэх шинж тэмдэг тодорхой байна. Та хэдий их ажиллана, төдий чинээ эмзэг болно. Өнөөдөр шингэн сайтар уу, арьс эмзэг болж харшил халдварт өвчин тусч болзошгүй. Өөртөө санаа тавь.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Нойргүйдэж, үе мөч өвдөх шинжтэй. Унтахын өмнө эрүүл агаарт алхаж байвал энэ бүхнээс сална. Унтахаас гурваас дөрвөн цагийн өмнө хооллох ёстой. Тэмүүлж байгаа зүйлдээ өөрийгөө барих хэрэггүй. Гэхдээ бусдын ажилд, ялангуяа дотны хүмүүсийнхээ ажилд хөндлөнгөөс оролцох хэрэггүй.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Том болсон хүүхдийн асуудалтай холбоотой зарлага гарна. Гэвч энэ нь таныг цочроохгүй. Тэдний эелдэг биш зан таны сэтгэлд сэв суулгаж магадгүй. Хүүхэд бол хүүхэд гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэд ямар үед бидэнд хэцүү байдгийг заримдаа мэдэхгүй. Бие биенээ ойлгосон тохиолдолд тэднээс тусламж ирнэ.


НУМ (11/22-12/21)

Хувийн амьдралд хүндрэл үүсэх өдөр. Бат бөх мэт санагдаж байсан харьцаа тасарч болзошгүй. Сэтгэл гонсойлгосон цохилт авч дайсагнасан байдлаас зугтаана. Гэвч бүтэшгүй хайрын тухай мөрөөдлүүдээ та орхихгүй нь. Аливаа маргаанаас зайлсхий. Бүх хүч чадлаараа хайрттайгаа сайн харьцаатай байхыг хичээ. Шинэ харилцаанд болгоомжтой харьц. Азгүй дурлалын золиос болж магадгүй. Ганцаар байж бясалгал хий.


МАТАР (12/22-1/19)

Настай хүмүүстэй харьцахад таатай өдөр. Хайрттайгаа бүрэн ойлголцоно. Хүүхдүүдийнхээ сэтгэл зүйд нэвтрэхэд хүчин чармайлт шаардагдана. Тэдэнд дарамт бүү үзүүл. Зүүд зөнтэй байж ирээдүйн тухай олон зүйлсийг хэлж өгч магадгүй.


ХУМХ (1/20-2/18)

Балчир насний багачуудын хувь заяанд онцгой анхаарал, халамж хэрэгтэй. Нийгэм орчинтойгоо зохицоход хүндрэл гарч болзошгүй. Тэдэнд үеийнхэнтэйгээ харьцаа тогтооход хүнд байдаг. Хэрвээ та нэг настай хүүхдээ яслид өгөхөөр шийдсэн бол хүмүүжүүлэгч асрагч нар түүнтэй тань хэрхэн харьцаж байгааг анхааралтай ажиглаж бай.


ЗАГАС (2/19-3/20)

Урт хугацааны аялалд гарах, шинэ зүйл сонирхох, олонтой харьцах, хайрлаж дурлах, уран бүтээл туурвихад таатай өдөр. Зүрх сэтгэлийн харьцаанд та өнөөдөр онцгой аз хийморьтой байна. Энэ өдрийн эхлэлийг гэр бүлийнхэнтэйгээ угт. Эмчийн зааврыг ягштал баримтал.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(94.23.239.44) 2017 оны 08 сарын 28

ODOO CH BAIR SUIRAA ILERHIILEH TSAG BOLSON BAILGUI DEE...

0  |  0
Батцэцэг(215.98.45.109) 2017 оны 08 сарын 28

У.Хүрэлсүх сайд олон жил ярилцлага өгөөгүй дээ... одоо юу бодож байгаагаа энэ ярилцлагандаа ярьсан байх...Маргааш уншиж танилцая даа...

0  |  0
Top