Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 27

Ногоочид, тариаланчдын анхааралд: Наймдугаар сарын 28-ны шөнө газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтрэхийг анхааруулж байна.

2017 оны 08 дугаар сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Говь болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн  нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 9-14 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 23-28 хэм, бусад нутгаар сэрүүсч 12-17 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч 10-12 хэм дулаан байна.


2017 оны 08 дугаар сарын 28-наас 09 дүгээр сарын 01-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Наймдугаар сарын 28-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 29,30-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 31-нд нутгийн баруун хагаст бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 28-нд говь, талын нутгаар, 29-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 28-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч  Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 5-10 хэм, Увс нуур болон Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 13-18 хэм дулаан байна. 29-нөөс ихэнх нутгаар дулаарна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top