ДАШТ: Б.Түвшинбат эхний ялалтаа авлаа

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 27

Германы Хамбург хотноо баасан гаригт эхэлсэн боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 69 кг-ын жинд Монгол Улсын тамирчин, ОУХМ Б.Түвшинбат эхний ялалтаа авлаа.

Польшийн боксчин Дамиан Кивиортой учраа таарсан Б.Түвшинбат өрсөлдөгчөө гурван үед 5:0 оноогоор буулган авлаа. Тэрбээр хоёрдугаар тойрогт 2015 оны дэлхийн аваргын хүрэл медальт, Европын наадмын аварга, Азербайжаны тамирчин Парвиз Багировтой тулалдана.

Энэ жилийн ДАШТ-д Монголын боксчид дөрвөн тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож байгаа.

Монголын тамирчдаас Г.Ган-Эрдэнэ /49 кг/, Б.Чинзориг /64 кг/ нар өнөөдөр орой эхний тулаанаа хийнэ. Харин Гавьяат тамирчин Д.Отгондалай 28-29-нд шилжих шөнө тоглох хуваарьтай байна.

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Гэрлээ(161.90.29.80) 2017 оны 08 сарын 28

У.Хүрэлсүх сайд олон жил ярилцлага өгөөгүй дээ... одоо юу бодож байгаагаа энэ ярилцлагандаа ярьсан байх...Маргааш уншиж танилцая даа...

0  |  0
bohing(66.181.180.90) 2017 оны 08 сарын 27

good...

0  |  0
Top