Тариаланчдын анхааралд: Өнөө шөнө хөрсөн дээр цочир хүйтэрнэ

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 27

2017 оны 08 дугаар сарын 26-ны 20 цагаас 08 дугаар сарын 27-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө Алтайн уулсаар бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 16-21 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 11-16 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр зарим газраар, шөнөдөө түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, хөрсөн дээр цочир хүйтэрнэ. өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 11-16 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, шөнөдөө зарим газраар түр зуур секундэд 18-20 метр, өдөртөө секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хэнтий, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна. 

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орно. Дуу цахилгаантай. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 14-16 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар шөнөдөө түр зуур секундэд 18-20 метр, өдөртөө секундэд 14-16 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос шөнөдөө зарим үед секундэд 15-17 метр, өдөртөө секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө сэрүүсч 10-12 градус дулаан байна.

                                                                   2017 оны 08 дугаар сарын 28-наас 09 дүгээр сарын 01-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Наймдугаар сарын 28-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 29,30-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 31-нд нутгийн баруун хагаст бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 28-нд говь, талын нутгаар, 29-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 28-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч  Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 5-10 градус, Увс нуур болон Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 19-24 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 13-18 градус дулаан байна. 29-нөөс ихэнх нутгаар дулаарна.

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(94.142.242.84) 2017 оны 08 сарын 28

ODOO CH BAIR SUIRAA ILERHIILEH TSAG BOLSON BAILGUI DEE...

0  |  0
Ариунаа(158.37.216.113) 2017 оны 08 сарын 28

У.Хүрэлсүх сайд олон жил ярилцлага өгөөгүй дээ... одоо юу бодож байгаагаа энэ ярилцлагандаа ярьсан байх...Маргааш уншиж танилцая даа...

0  |  0
Top