Бид ядарч байна, та явж үз!!!

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 27

 ...Бидний толгой дээр нийгмийн хамгийн адаг шаар болсон нь гарчихжээ. Хулгайч нар, луйварчид, сөнөөгчид, даврагчид, шаар шавхруунууд, хорлон сүйтгэгчид, шал худлаа цээжээ дэлдэгчид, мэхчин гохчингууд... Бид өөрснөө тэднийг гаргаж ирсэн. Мангас бүтээсэн Франкэнштайн чинь бид өөрснөө байхгүй юу даа. Би ядарч байна… Шаарнууд бидний амьсгалыг боогдуулж, шим шүүсийг сорж, хувалз шалз царайлан улам ихийг нэхнэ. Бид их бодож л тэрүүхэндээ уурласхийн бяцхан тонтгононо. Ер нь ч тэгээд бид дөжирчихсөн дөө. Тэд биднийг хуурч, тонож, дээрэмдэж, тагнаж, зальдаж, луйвардаж, нэр барьж, хулхидаж байгааг бид өдрийн ярианы зугаа болгоод л өнгөрдөг болсон. Яг үнэндээ бид бол тэдний оршин байх баталгаа нь, амьдрах хөрс шороо нь, таргалж цатгалдах хүнс тэжээл нь! Ядарч байна шүү…

 

Шударга царай гаргаж эх орноо, та биднийгээ хайрлан буй мангасууд хайраа илэрхийлэн тас тэврэх хэрээр амьсгал боогдон нүд эрээлжилж байгаа биз дээ!? Гэвч бид тэднийг ээлжлэн дэмжиж горьдлогын харцаар мялаана. Тэд хоорондоо юу булаацалдаад байгаа юм бэ? Хэн нь биднээр хоол хийж идэх вэ гэдгээр маргалдан, чухам биднийг л булаацалдаад байгаа юм биш үү? Еэ чааваас даа… бидний байгааг дээ! Би ядарч байна…

 

2017 оны 8 дугаар сарын 19. Баабар ингэж өгүүлжээ. Тэр увайгүй улс төрчдөөр удирдуулж байгаа Монголын төрийг мэдэрч байна. Мэдэрсэн болгоноо бодоод бачимдаж бас ядарч байгаагаа өгүүлжээ. Энэ хорвоогийн бузар булай, булхай луйвар, атгаг санаа, адгийн үйлдлийг үнэн утгаар нь үзүүлж байгаа Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг бодохоор Баабар байтугай нь ядарч байна!!!

Тиймээ, Монголын ард түмэн арчаагүй Засгийн газрын явуургүй бодлогын золиосонд ЯДАРЧ байна.

 

Засаг авсан ганцхан жилийн хугацаанд монгол төгрөгийн худалдан авах чадвар 25 хувиар буурлаа. Монгол Улс эдийн засгийн бодлогоо өөрсдөө удирдах ямар ч боломжгүй болж, ОУВС-нд бүх эрхээ шилжүүллээ. Эцэст нь ямар ч ДАРХЛААГҮЙ тийм л төр засагтай ард түмэн болж хувирлаа, монголчууд. Одоо болноо Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат аа, одоо болъё оо, Засгийн газрын гишүүд ээ.

 

Ард түмнийхээ эсрэг ажилласан бүтэн жилийн хугацаа чинь, та бүхний хувьд богинохон байж болох ч, ард түмэн бидний хувьд дэндүү урт байлаа. Шударга бус бүхэнтэй эвлэрэх бус тэмцэх ёстой байлаа, Засгийн газар. Гэвч тэгэж чадсангүй, Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн танхимын гишүүд.

 Хөгжлийн банк, Чингис, Самурай болон Олон улсаас авсан зээл тусламжтай холбоотой зарцуулалтад маш ноцтой шамшигдуулалт илэрснийг УИХ-ын ажлын хэсгүүд хангалттай нотлох баримттайгаар илрүүлээд өгсөн ч, энэ бүхэнд ямар ч хариуцлага тооцсонгүй. Бүхэл бүтэн нэг жилийн дотор буруу бүхэнтэй эвлэрч, амаа үдэж, нүдээ анисаар ирсэн нөхөд /Ж.Эрдэнэбатын Засгийн газар/ цаашид ямар ч “ЧӨТГӨР”-тэй нөгчөөд явахгүй гэх баталгаа алга.

Өнөөдөр Монголын ирээдүй болсон цэцэрлэгийн багачууд сугалааны хонжвор болж, сургуулийн хүүхдүүд гурван ээлжээр хичээллэсэн хэвээр байна. Гэтэл Засгийн газрын задарсан гишүүд хувийнхаа компани руу зам тавьдаг, эрчим хүч татдаг, 800 гаруй тэрбум төгрөгийг  Концесс нэрээр дотроо хувааж зарцуулж байгаатай иргэд бид эвлэрч чадахгүй нь.

Цоожтой хаалганы цаана уйлж суугаа үр хүүхдүүдийнхээ өмнөөс Ж.Эрдэнэбатын  Засгийн газрыг жигшин зэвүүцэж байна.

 

Монгол Улсынхаа “Амин судас” болсон ард иргэдийнхээ цалин, тэтгэврийг 0,001 хувиар ч нэмчихье гэсэн сэтгэлгүй атлаа Монгол Улсыг барьцаанд тавьж авсан тэр их зээлүүдийг яахаараа хувийн компаниуд руугаа зарцуулдаг юм бэ. Ингэж бодохоор Ж.Эрдэнэбатын Засгийн газартай  эгэл ард түмэн бид хэзээ ч ЭВЛЭРЧ чадахгүй нь.

Ард түмэн Засгийн газарт л ДҮН тавьдаг юм. Ж.Эрдэнэбатын Засгийн газарт тавьсан  ард түмний ДҮН “ЯДУУРАЛ, ЯДАРГАА, БАЧИМДАЛ” байлаа. Одоо болъё, Ж.Эрдэнэбат сайд аа! Та явж үз!

 С.Баяр

Эх сурвалж:zindaa.mn

 

 

Сэтгэгдэл ( 49 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ааааа(202.9.41.16) 2017 оны 08 сарын 29

М Энхболд одоо нийслэлээс бүүр зайлж болдоггүй юм уу нийслэлийг өөрөө болон өөрийн утсан хүүхэлдэйгээ тавьж ил далд хэлбэрээр 20 гаруй жил удирдлаа үр дүн нь хот гишгэх газаргүй, өвөлдөө утаа зундаа өмхий, усанд автсан, зам нь нил түгжээ үнэндээ там болгоод хаячихлаа агаар хөрсний бохирдол тамтагаа алдлаа ямар лайтай хүн бээ

0  |  0
зочин(123.2.157.38) 2017 оны 08 сарын 28

аймгийн дарга хийж байснаас цаашгүй ийм хүн яаж улсын эдийн засгийг удирдах вэ дээ, тонил цаашаа

0  |  0
Хаян(202.9.41.177) 2017 оны 08 сарын 28

Номтойбаяр гэдэг хүн сайд хийх байтугай эрх чөлөөтэй явах ч ёс суртахууны эрх байхгүй хүн энэ ЗГ-т багтаж байгаа нь МАН яаж ялзарсан гэдгийг хангалттай харуулж байна

0  |  0
H(66.181.188.139) 2017 оны 08 сарын 28

Setgelgui bas ajlaa medehgui medehiig husehgui alban tyshaal huusun hooson tolgoigoor yamd chini duurlee -MERGEJLIIN ene shahaanii albatyydaas chini BID BAS YADARCH ba. Ta bas Tanii ezen Enkhbold bysad albatyyd boloh luivarchin MERGEJLIIHENEE abaad yavj uz.

0  |  0
Зочин(202.9.42.225) 2017 оны 08 сарын 28

Ж.Эрдэнэбат биднийг өөд татах сэтгэлгүй нь тодорхой. Ёстой л зүгээр явж үз... Энэ хамгаалаад байгаа арчаагүй нөхдүүд. Жаахан угаадас идээд цадагсад

0  |  0
Д ОЮУН(27.123.214.119) 2017 оны 08 сарын 28

ард түмэн босох цаг болсон МАНАНгийн хулгай худал луйвар хуйвалдааны засгыг огортол тэмцэж хариуцлага тооцох цаг болсон

0  |  0
Зочин(103.229.123.184) 2017 оны 08 сарын 28

Мэдээж оюун санаагаараа ядарчийн Эрдэнэбатын ЗГ-ыг огцруулах ёстой Улсыг өрөнд оруулсных нь хариуцлагын үүрүүлэх хэрэгтэй

0  |  0
Хариулт(112.72.11.112) 2017 оны 08 сарын 28

БААБАР ӨӨРӨӨ ИЙМ БАЙДАЛД ХҮРГЭХ ГЭЖ МӨН Ч ИХ ТАРХИ УГААСАН ДАА

0  |  0
зочин(119.40.103.162) 2017 оны 08 сарын 28

Ж.Эрдэнэбат, М.Энхболд гэсэн луйварчид зайлаач ээ, ард түмний амьдрал хэцүү байна ш дээ,,,,,У.Хүрэлсүхэд засгаа өг,

0  |  0
Zochin(202.70.46.224) 2017 оны 08 сарын 28

Erluuzuudig turuus zailuul. Huchni baiguullagat eh oronch huvguud uchnuun bga gedegt itgej bn. Buzar shunalt shoohuuzuudiin shiliig n harah tsag bolson

0  |  0
erdene ochir(78.183.66.26) 2017 оны 08 сарын 28

Erdenebataa uyachdaa avaad arilj uz guij bn chi negent zadag tolgoilj chadahgui diilehgui chamd ahadsan ajil bn gedgiig oilgoson baih ard tumench medej avlaa oilgoloo chi zugeer l bi chadahguin.ee uuchlaaraa geed arilj uz

0  |  0
Ахмад настан ээж(66.181.180.125) 2017 оны 08 сарын 28

Манай МАН минь аятайхан байцгааж асуудлаа зөв шийдвэрлээд цааш журамтай хан байгаач та нар өнөөдөр Ард түмнийхээ, эх орныхоо төлөө л зүтгэх түүхэн үе чинь шүү дээ

0  |  0
Ахмад настан ээж(66.181.180.125) 2017 оны 08 сарын 28

Ихээхэн сагсуу дуу хүн мундаг төлөвхөн хүнийг тэнэг ажиллаж чадахгүй байна гэж л дүгнээд Ерөнхий сайдыг үгүйсгээд байна уу даа.Энэ хүнд саад хийж ажиллуулахгүй байна шүү дээ.Харин ЗГ-ын гишүүд дотор зөв хүмүүс байх л чухал шүү.

0  |  0
Ахмад ээж хүн(66.181.180.125) 2017 оны 08 сарын 28

Энэ ЗГ-ыг 2018 оны эхэнд их өрийг яаж дарахыг нь харж байж дүн шинжилгээ хийсэн нь дээр байх учир их улс төрөөр амьсгалж сандал ширээний төлөө асуудал ард түмнийг төөрөгдүүлж байж болзошгүй гэж болгоомжилж байна шүү. Та нөхөд минь бодож болгооно биз дээ

0  |  0
Монгол Иргэн(66.181.184.49) 2017 оны 08 сарын 28

Энэ Засгийн Газрын Ж.Эрдэнэбат, Уруулаа унжуулсан хулгайч Мөнхбат нарыг үтэр түргэн ЗАЙЛУУЛ....

0  |  0
zochin(122.201.31.15) 2017 оны 08 сарын 28

mongolyn turd mongol khun baykh yostoy

0  |  0
Монгол(203.91.115.38) 2017 оны 08 сарын 28

Баабар ядарлаа юу Монголыг маань хятадын нэг хэсэг гэж хуцаж байсан нохой худлаа нийгэмд хогийн юм тарааж Монголчуудыг маань хагалган бутаргах санаа өвөрлөө биз эдийн засаг бага багаар сэргээд бол жил байна ш дээ бид нар ямар Арабын шахуудтай амьдарж байгаа биш

0  |  0
Хүн(203.91.115.38) 2017 оны 08 сарын 28

Битгий шаацгаа л гэе даа хялбар аргаар амаа ангайж бэлэн юм хардаг гарууд нь л ядарж цөхөрч байгаа байх тийм гаруудыг африк луу цөлөх юмсан Монголд ямар сайхан болохыг мэдэрнэ биз

0  |  0
1x4(217.172.229.74) 2017 оны 08 сарын 28

Tom hulgaich battulgyg yaana?

0  |  0
Зочин(66.181.176.29) 2017 оны 08 сарын 28

Энэ мэт ядарсан хvний дvр эсгэсэн хуурамч тархи угаалтын vгэнд хууртаад амиа бодох юм бол олдож байгаа боломжоо ашиглахгvй бол бид сайн цагийг vзэх тэр агшин биднээс холдохоос гадна энэ зуурт нь бид дахин эх орноо ем цемлvvлсэн байж мэднэ. Одоо тэмцэж байгаа хvмvvcИнг маань vгvй хийж бид зориг зvрхээ алдсан байж болох л юм. 2008.07.01 бол яг л тийм явдал болсон. Тэр veд бvгд гараад жагсчихсан бол хайран 10 жилээ алдахгvй, оюу толгойгоо ч алдахгvй байх байсан юм

0  |  0
Зочин(66.181.176.29) 2017 оны 08 сарын 28

Зvгээр л яв гэж хэлэхээр яваад егне гэж бодож огт болохгvй. Ядарч байна гээд л vглэж суугаад юу ч бvтэхгvй ш дээ. Улсаа аваръя гээд зvтгэж байгаагаа дэмжихээс гадна гараад ирээд жагсаад гэвэл очиж жагсахдаа бэлэн байх хэрэгтэй. Хууртаж болохгvй. Тэмцэхгvй бол аяндаа бvтэx зvйл гэж монголд байхаа больсон. Ард иргэд бие биендээ нийдаж болохгvй. Найдаад нам гvМ байсаар эх орноо луйварчдад мэдvvлчихээд едий хvрлээ. Бид бие биендээ найдаж байх зуур луйварчид огт амралтгvй едер шенегvй хор найруулж ажилласаар улсын маань эрх мэдлийг гартаа атгасан. Бид юу ч хийгээгvй тэмцээгvй, биеэ амраасан.

0  |  0
арал(66.181.182.186) 2017 оны 08 сарын 28

ХУ Ж АА Г УСТГАЖ БУЛАХ БОЛСООН

0  |  0
H(122.201.24.101) 2017 оны 08 сарын 28

Bidnii itgel aldarch uneheer ih yadarch bna, ginjneesee uur aldah yumgui ue ih oirhon bna daa

0  |  0
ARD(73.225.36.23) 2017 оны 08 сарын 27

Muu tsagdaagiin hurandaa nertei mafiin guitsetgegch nariig hamgiin turuun shalgah heregtei. Hulgaich Avilgach tsagdaa nar ard tumnii esrrg ajlaad bn. Deer ni ATG.

0  |  0
МБ(66.181.180.168) 2017 оны 08 сарын 27

ЭНЭ ИХ ИДЭЖ УУЖ ХАНАДАГГҮЙ ЦАДДАГГҮЙ НӨХДҮҮДИЙН ЦУСЫГ ГАРГАХААС НААШ ЭНЭ ХЭЦҮҮ БАЙДАЛ МОНГОЛООС САЛАХГҮЙ ЭЭ.АРД ТҮМЭН ДЭНДҮҮ ХҮЛЦЭНГҮЙ БАС ДЭЭР НЬ ГЭНЭН ТЭНЭГ БАЙНА.8 ОНД МАН 12ОНД АН 16 ОНД МАН ЭЭЛЖЛЭЭД Л ХУУРТАГДСААР.ОДОО ТЭГЭЭД 20 ОНД АН УУ...МАРТАМХАЙ ГЭНЭН ТЭНЭГ БУРУУ СОНГОЛТООСОО БОЛЖ ЯАЖ ХООСОН ХОНОЖ ЯАЖ ОРОХ ОРОН ГЭРГҮЙ ГУДАМЖИНД ГАРЧ ЯАЖ ХҮНИЙ ЁСНООС ГАДУУР АМЬДАРЧ БАЙГААГАА УХААРАХ ЦАГ НЬ ХЭЗЭЭ БОЛОХЫН БҮҮ МЭД.НҮДЭН ДЭЭР ЧИНЬ ҮР ХҮҮХЭД ЧИНЬ ӨЛСӨЖ ӨВДӨЖ БАЙХАД ЯАГААД ТА НАР ЧИМЭЭГҮЙ БАЙГААД БАЙГААГ ЧИНЬ ГАЙХАЖ БАЙНА.ЭНЭ БАЙДЛААРАА УДААН ҮРГЭЛЖИЛВЭЛ МОНГОЛ ДУУСНА.

0  |  0
МБ(66.181.180.168) 2017 оны 08 сарын 27

ХҮРЭЛСҮХ Ч ЧАДАХГҮЙ БАТТУЛГА Ч ЧАДАХГҮЙ.ЭНХБОЛД Ч ЧАДАХГҮЙ ЭРДЭНЭ Ч ЧАДАХГҮЙ АЛТАНХУЯГ ЭНХБАЯР ХЭН НЬ Ч ЧАДАХГҮЙ.ЯАГААД ГЭВЭЛ ТЭД ӨӨР ХООРОНДОО БАРЬЦААЛАГДСАН ЛУЙВАРДАЖ ЗАВШСАН ИДСЭН УУСАН ХУЛГАЙ ХИЙСЭН НЬ ЯГ АДИЛХАН.БҮГД БИЕ БИЕНЭЭ МЭДДЭГ.ТИЙМ БОЛОХООР ТЭДНЭЭС НЭГНЭЭ ИЛЧЛЭХ ТУХАЙ ХҮЛЭЭГЭЭД Ч НЭМЭРГҮЙ. Улс орны төлөө сайн зүйл хийнэ гэж итгэж хүлээх ч хэрэггүй.Бид хууртаад байна.харин хэзээг хүртэл хууртаж ядуурч зовох ёстой вэ 3сая иргэн.

0  |  0
МБ(66.181.180.168) 2017 оны 08 сарын 27

Одоо 2 зам л үлдсэн.Одоо бид хэн нь хэн бэ гэдгийг мэдэхтэйгээ болсон.МАН АН бусад жижиг хүчнүүдэд байгаа шудрага монглоо гэсэн сэтгэлтэй монгол хүн бүр нэгдэж байж тайван замаар засгтйн эрхииг авах аль эсвэл төрийн эргэлт хийж цус урсгаж байж гольдролд нь оруулах гэсэн 2 зам л үлдлээ.МАН АН ын идсэн уусан лалруудын цусыг гаргахаас нааш эд нар энэ амтыг нь авсан бялуунаасаа салахгүй.юу үнэн энэ үнэн!!!.МОНГОЛЧУУДАА БОСОЦГОО ӨӨРСДИЙНХӨӨ ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ.

0  |  0
МБ(66.181.180.168) 2017 оны 08 сарын 27

Бүх ард түмэнд бүгдэд нь аль ч засгийн газар таалагддаггүй.Миний мэдэхийн 12 оноос хойш 3 засгийн нүүр үзэж байна.аль нл таалагдаагүй огцруулсан одоо бас л огцруулах гэж байна.ЯАГААД .яагаад гэвэл 1рт ард түмний 100 %ийн саналаар аль нэгэн нам хүчин сонгогддоггүй 2рт Арай илүү санал авч ээлжлэн төр засаг барьж байгаа АН МАН хоёр улс орон ард түмний төлөө дорвитой ажил хийхгүй байна.3рт энэ 2 намд итгэх итгэлгүй боллоо.бусад жижиг гэж нэрлэгддэг намууд ч адилхан.Тэгэхээр монголын төлөө хэн ч юу ч хийж чадахгүй боллоо.Одоо бид яах вэ.

0  |  0
УЯАЧИД ХАХАХАХ(103.212.117.232) 2017 оны 08 сарын 27

БИД ЯДАРЧ БАЙНА, ТА ЯВЖ УЗ!!! 60 ТЭРБУМЫН ЛУЙВАРЧИНГУУД

0  |  0
Нийслэл хүү(202.179.27.5) 2017 оны 08 сарын 27

Монгол төрийг хатуу чанга Хүрэлсүх,Нямдорж нарт өгье.

0  |  0
АТГ-г шинэчлэ(150.129.143.185) 2017 оны 08 сарын 27

60 тэрбум зөвхөн албан тушаалын наймаанаас гадна уул уурхайн ордуудыг гадны компаниудад худалдсан зээл тусламжийг өөрийнхөө компаниудад олгосон шудрага ёсыг алдагдуулсан хууль хяналтынханыг өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалагч болгон ашигласан төрийн эрхийг хууль бусаар авсан маш ноцтой гэмт хэрэгнүүдийн цуглуулага болсон шүү дээ

0  |  0
хүн хүн (103.10.23.123) 2017 оны 08 сарын 27

Монгол төр хулгайч луйварчин алуурчин нарын төр болсон гэж хэлээд байхад яаасан ойлгодгүй юм Үүнээс салах арга бол улс төрийн өнөөгийн нам төвтэй тогтолуоог харах явдар юм Ардын их Бага хуралтай хоёр танхимтай болий

0  |  0
ИРГЭН(103.10.23.123) 2017 оны 08 сарын 27

З САЯ ХҮНИЙГ ЯДУУ БАЙЛАХ ГЭЖ ДЭЭ ИРГЭН БАЯН БОЛ УЛС БАЯН ГЭСЭН ЗАРЧМААР БАЯЛАГАА ХУВИРЛАХ ХЭРЭГТЭЙ ЮМ ЭНГЭВЭЛ МОНГОЛ УЛС ХӨГЖНӨ

0  |  0
Buyntogtoh(202.9.43.18) 2017 оны 08 сарын 27

AN tor barij bhad manai ulsiin zasgiin gazar elgeeree gazar hebtsen busuu odoo ene Erdenebatiin zasgiin gazar oboo molhvvlj ehelsen shvv dee jiriin urgen nadad tegej harsgdsj b.n

0  |  0
Төр тогтвортой байх (66.181.180.36) 2017 оны 08 сарын 27

Монголчууд цөөхөн бүр 3 саяулаа. Нэгнээ хэмжээ хязгааргүй муучилж,хөөж туугаад аяхнав дээ.Ажил хийсэн нэгэнд алдаа оноо байдаг нь хорвоогийн жам. Ажиглаж суугаад хаана нь өлгөж өваар муучилж хараар будах вэ гээд үлий сахисан сар шиг хйи зай гарахыг анаад суудаг увайгүйчүүд хэрээс хэтэрчихсэн юм биш . Увайгүй үйлдлээ орчин цагийн техник технологийн дэвшлийг чадмаг нь аргагүй ашиглачихаар хэнийг ч ажил хийх боломжгүй болдог юм байна.Худал үнэнийг ялгахын аргагүй гүйлмэгтүүлж дундаас нь хүсэл шуналаа гүйцэлдүүлдэг аргатай болжээ.ябид ойлгох боллоо. Бусармар савраа төрөөс тат, ажиллах боломж өг

0  |  0
ganbaa(202.70.46.216) 2017 оны 08 сарын 27

Tanii yadarch baigaa chini umnux an namiin zasgiin gazriin aldaa zabxralaas bolj bna gedgiig oilgox xeregtei. Xarinch ene zasgiin gazar tanii yadargaag tailax gej chadlaaraa ajillaj zarim ur sun garaj bna iimees ene zasgiin gazariig togtbortoi ajilluulax xeregtei. Alban tushaal Gordon gariin zursan nuxduudiig namaas xuuj daxij xezeech ix xurald buu debshuul

0  |  0
За ойлголоо(66.181.180.36) 2017 оны 08 сарын 27

Нэгнээ муучилж муу угийг цуглуулаад ,энд тэнд болсон нийгмийн хамгийн муу үзэгдлийг түүж нэгтгээд нэгнээ харлуулж,муучилах шиг жигтэйхэн амар ажил байхгүй. манай улс төр цэцэглэж залуусыг өргөнөөр бүртгэж байна. Боломжийг бүү алд. Захирал У.Хүрэлсүх,хичээлийн асуудлыг Аюурсайхан,Оюун-Эрдэнэ нар хариуцна. Алдаж болохгүй алтан боломж хэ хэ

0  |  0
Муучлах ажил их амар(66.181.180.36) 2017 оны 08 сарын 27

Хэвлэлээр бичигдээд байдаг хэрвээ үнэн болТӨРИЙН ТОЛГОЙ МАШ ТОМ ЛУЙВАРЧИН ГАРГАСАН НЬ ГАШУУН ҮНЭН.Харин Эрэнэбатын засгийн газрыг дээр бичсэн шиг муу ажилласан гэж үнэндээ санаанд багтахгүй байна. Харин ч эсрэгээрээ боломжийн ажиллаж байна гэж бодож байна.Өнөө л тамын тогоонытанил үлгэрээ даавтаж” иргэддээ хайр зардаж диваажинд хүргэчих гоё үгээр хуурч ,эрх мэдэл хүрч хүсэл шуналаа гүйцэлүүлэх урьд өмнө үзэгдээгүйгээр гийгүүлчих юм ярьж хүсэл шуналаа гүйцэлдүүлэх гэсэн өмнөхөөс долоон дор зальтай, ов мэх үнэртээд ”амташсан хэрээ 13 дахина” гэдгийн үлгэр их танил сценар харагдаад байна аа.

0  |  0
Зочин(103.212.116.149) 2017 оны 08 сарын 27

Ерөнхий сайддаа ажлын амжилт хүсье. Тэр ядраад байгаа хүмүүс өөрсдөө зайлцгаа ХА ХА ХА

0  |  0
zochin (172.252.126.194) 2017 оны 08 сарын 27

sain b.a yavj uz

0  |  0
zochin(66.181.160.57) 2017 оны 08 сарын 27

Tegeel yawj uz hytadruugaa yaw l gehiin.Hun bur ooriin gesen hiih ajiltail yawaa urd urdah ajilaa hiij uz.Olon tumeng hagralduulah saihan bna uu ene bdal chine ergeed uuriin chin tolgoid buuh wii de.

0  |  0
Зочин(202.179.26.76) 2017 оны 08 сарын 27

Санжийн Баяр зөв юм бичжээ. Баяр хүргэе.

0  |  0
Top