”Дэрэвгэр жиргэрүү” ургамал мөхөлд хүрээд байна

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 27

Сүүлийн хэдэн жилийн турш Мэнэнгийн талд хятадууд багаж хэрэгслийг нь бэлдэн өгч, нутгийн иргэдээр дэрвэгэр жиргэрүү түүлгэн, их хэмжээгээр худалдаж авах явдал тасралтгүй үргэлжилсээр байгаа ажээ. Экосистемд чухал үүрэгтэй, газрын хөрсний чийгийг барьдаг ач холбогдолтой энэхүү ургамлыг үндсээр нь түүснээр дахин төлждөггүй, тухайн орчмын хөрс сийрэгжин амархан доройтож, цөлжилт үүсдэг байна.

Тус ургамлын нэг килограммыг нь хятадууд сумын төвөөс нь 6000 төгрөгөөр худалдаж авах аж. Энэхүү дэрэвгэр жиргэрүү ургамал нь газар тариалан эрхэлж байсан зэрэг сул хөрстэй газар, газрын гүн рүү нэг метр хүртэл хавж ургадаг байна. Жил бүр БОНХАЖЯ-наас тодорхой шаардлага хангасан аж ахуйн нэгж, байгууллагад зохих тооны дагуу зөвшөөрөл олгодог ч иргэд зөвшөөрөлгүй түүх, тогтоосон хэмжээнээс хэтрүүлж, заасан газраас түүгээгүй зэрэг шалтгааны улмаас энэ ургамал устах аюулд өртөөд байгаа талаар нутгийн иргэд ч хэлэх аж.

Ургамлыг урьдчилан бэлдсэн төмөр багажаар үндэстэй нь бүхлээр сугалдаг байна. Уг багажаар нь Хятадууд иргэдийг хангадаг гэнэ.

Тус ургамлыг эм зүйч, ургамал судлаачид хүн орхоодойтой дүйцэхүйц ач холбогдолтой гэж үздэг байна. Олон төрлийн өвчнийг анагаах биологийн идэвхт бодис агуулдаг болохыг энэ ургамалд судалгаа хийсэн гадаадын судлаачид ч тогтоожээ. Манай эмийн үйлдвэрүүдэд үрэвслийн эсрэг, цусан дахь сахарын хэмжээг буулгах зориулалттай эм хийхэд ашигладаг байна.
Олон наст гоньдын төрлийн үндсэрхэг энэ ургамлыг дээр үед  халуун ногооны оронд хэрэглэж байжээ. Гол нь тамир тэнхээ суларсан, ядарч доройтсон хүмүүс хэрэглэдэг байсан гэдэг.

 

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сайхнаа(173.5.189.66) 2021 оны 11 сарын 14

У.Хүрэлсүх сайд олон жил ярилцлага өгөөгүй дээ... одоо юу бодож байгаагаа энэ ярилцлагандаа ярьсан байх...Маргааш уншиж танилцая даа...

1  |  0
БУРУУ.(124.158.77.15) 2021 оны 11 сарын 14

ОДОО МӨН ХЭЦҮҮЕЭ. АМЬДРАЛ ЯДУУ БОЛХООР ИРГЭД НЬ ХЭДЭН ХАЛТАР ТӨГРӨГНИЙ ТӨЛӨӨ ЮУ Ч ХИЙХЭЭС БУЦАХГҮЙ БАЙНА. ТЭГЭЭХЭЭР 3 ХАН СЯ ХҮНИЙГ ЯДУУРУУЛЖ БАЙГАА Г ХУ НАМ , АРДЧИЛСАН НАМ 2 ЯАХ АРГАГҮЙ ХҮЛЭЭХ ХЭРЭГТЭЙ. АРД ИРГЭДИЙН БУРУУ БИШ, ТЭР ХЯТАДУУДЫГ ОРУУЛЖ ИРСЭН ТӨР ЗАСГИЙН БУРУУ, ТЭР ТОМ ТОМ БИЗНЭС ХИЙЖ УУЛ УУРХАЙГНЫГ ОРУУЛЖ ИРСЭН ТӨР ЗАСГИЙН БУРУУ, ТЭР ӨӨРСДӨӨ Л ИДДЭГ. ТЭДНИЙГ ЦААЗЛАХ Ч БАГАДНА.

1  |  0
Ганаа(103.57.92.99) 2021 оны 11 сарын 14

хил гааль бусад хариуцах байгуулагууд хятад руу энэ ховор ургамлыг гаргахгуй гэмт этгээдэд арга хэмжээ аваад хятад руу гаргахгуй байж болмоор юм даа

1  |  0
tor(175.223.35.181) 2021 оны 11 сарын 14

Tor tor shig bsn bol iim zuil bolhoorgui blaa bid jaahan archaatai bmaar

1  |  0
Бор(202.21.106.132) 2021 оны 11 сарын 14

МАНАЙ ТАГНУУЛЫН НОВШНУУД ХЭДЭН ДАРГА НАРЫГ Л ЯАЖ САНДАЛ СУУДАЛД НЬ БАЙЛГАХ ВЭ ГЭДЭГ АЖИЛТАЙ БОЛОХООС УЛС ОРОН ХАМААГҮЙ ШДЭЭ

1  |  0
zochin(202.179.24.71) 2021 оны 11 сарын 14

ene delhiin buhii l umiig tsolmoj duusgah zorilgotoi chotgoruuded baigaa buhnee zoosoor l baih u,zogsoogoochee OYUNHORLOO

1  |  0
zochin(66.181.189.213) 2021 оны 11 сарын 14

manai tagnuul, tsagdaa, hiliin tsereg ene yom aa hardaggui yom uu esvel bas l huivaldchihdag yom bolob uu

1  |  0
Top