Цочир хүйтэрнэ

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 27

 Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод  аймгийн газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр хасах 0-5 градус хүрч цочир хүйтэрнэ гэж Ус цаг уурын хүрээлэнгээс анхааруулж байна.

 Энэ сарын 29,30-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 31-нд нутгийн баруун хагаст, 9-р сарын 1-нд нутгийн зүүн хагаст бороо орно. Дуу цахилгаантай. Салхи  29-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө  1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 14-19 градус дулаан. Увс нуур болон Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 21-26 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сайхнаа(183.72.127.225) 2017 оны 08 сарын 28

У.Хүрэлсүх сайд олон жил ярилцлага өгөөгүй дээ... одоо юу бодож байгаагаа энэ ярилцлагандаа ярьсан байх...Маргааш уншиж танилцая даа...

0  |  0
Top